solongonews
“Киви” Ука шинэхэн цомгоо өлгийдөн авлаа
2015-12-03 20:38
“Киви” Ука шинэхэн цомгоо өлгийдөн авлаа

Киви хамтлагийн дуучин Укагийн бие даасан хоёр дахь цомог болох “11/06” цомог болон цомгийн баярын тухай хэвлэлийн бага хурал өнөөдөр "Marque 27" клубт болж өнгөрлөө.

Хэвлэлийн бага хурлын үеэр Укагийн тухай танилцуулсан бөгөөд өөрийн төрсөн өдөртөө зориулан “11/06” цомгоо гаргасан тухайгаа онцолжээ. Уг цомгийн ажил 8-р сараас эхлэн хийгдсэн бөгөөд продюсероор дуучин Ука өөрөө ажилласан бол хөгжмийн найруулгыг Ocean Grey студи, дууны миск мастеринг Америкт Рагу хийжээ.

Мөн цомгийн зураг авалтыг IC студи хийсэн байна. Цомогт “Нэгэн зүрх”, “Мөрөөдөл бид хоёр”, “Амжиж хөтөлье гараас чинь”, “ Маргаашийн нар луу хамт аялах уу?”, ”Араас минь тэврээч”, “Савхин хүрэм” зэрэг 6 дуу багтжээ.

Маргааш буюу 4-нд шинэ цомгийн баяр Marquee 27 club-д 20 цагаас “11/06 Album Release Party” нэртэйгээр зохион байгуулагдах аж.

Тус цэнгүүнд Киви хамтлаг, Дуучин Наагий, Оки, Цэрэн нар оролцох бөгөөд сонсогчдын сэтгэлд хоногшсон олон сайхан дуугаараа ая барьж, нэгэн үдшийг фэнүүдтэйгээ хамт өнгөрүүлэх юм байна.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл