solongonews
CIIE сурталчлах 8 дахь бага хурал Канадад боллоо
2025-03-26 16:15
CIIE сурталчлах 8 дахь бага хурал Канадад боллоо

Канадын нийслэл Оттавад Хятадын олон улсын импортын 8 дахь удаагийн экспо (CIIE)-ийг сурталчлах хурал болов. Хуралд оролцсон Канадын бизнесийн салбарын төлөөлөгчид CIIE нь Канадын бизнес эрхлэгчдэд Хятад улстай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх шинэ боломжийг олгоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Канадын Хятадын бизнесийн зөвлөлийн дарга Шян Фэн:

- Хятад улс өргөн хэрэглээний зах зээлтэй бөгөөд Канадын бизнес эрхлэгчид Хятад улстай найрсаг хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэж байна гэж хэллээ. 

Өмнөд Ниагарагийн Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Фабиано өнгөрсөн жил Хятадад айлчилж байсан туршлагаасаа хуваалцав. Тэрээр мөн:

- Хятадад хийсэн аялал нь түүний Хятадын талаарх өмнөх ойлголтыг хөндсөн. Хятадын хөгжлийн хурд гайхалтай бөгөөд тэрээр Хятад улсыг худалдааны танхимын гишүүн болгон идэвхтэй сурталчлах болно. 

Канадын гадаа хувцасны Nobis брэндийн дэд ерөнхийлөгч Робин Йейтс:

- Хятад улс нь тус компанийн хоёр дахь том гадаад зах зээл болсон бөгөөд тэрээр Хятад дахь түгээлтийн сүлжээгээ өргөжүүлэхийн тулд CIIE-д дахин оролцох болно.

Хятадаас Канадад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Ди хэлсэн үгэндээ:

- Хятад, Канадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа бол Хятад, Канадын харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулах чухал хөдөлгүүр юм. Хятадын засгийн газар Хятадын аж ахуйн нэгжүүд болон Канадын эдийн засаг худалдааны бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, Канад улс мөн хоёр талын аж ахуйн нэгжүүдэд ил тод, нээлттэй, ялгаварлан гадуурхахгүй бизнесийн орчныг бүрдүүлж чадна гэж найдаж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл