solongonews
2024 онд 32 сая 566 мянган тээврийн хэрэгсэл Хятадын хилээр шалган өнгөрүүлжээ
2025-01-15 17:05
2024 онд 32 сая 566 мянган тээврийн хэрэгсэл Хятадын хилээр шалган өнгөрүүлжээ

Хятадын Цагаачлалын үндэсний албанаас 01-р сарын 14-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, өнгөрсөн 2024 оны цагаачлалын хяналт удирдлагын ажлын талаарх мэдээллийг олон нийтэд зарлалаа.

2024 онд Хятадын хэмжээнд цагаачлалын байгууллага хилээр орж, гарч буй давхацсан тоогоор нийт 610 сая хүнийг шалган нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 43.9 хувиар өсчээ.

Өнгөрсөн жилд давхацсан тоогоор 32 сая 566 мянган тээврийн хэрэгсэл хилээр нэвтрэхэд шалгалт хийсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 38.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнд давхацсан тоогоор 879 мянган агаарын тээвэр, 101 мянган галт тэрэг, 437 мянган усан онгоц, 31 сая 149 мянган авто хэрэгслийг шалган өнгөрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 62.6, 11, 8.2, 38.9 хувиар тус тус өссөн байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл