Дасгал хөдөлгөөн хийснээр таны биеийн чилээ гарч, эрүүл чийрэг сайхан болно гэдгийг шинжлэх ухаан аль хэдийнээ нотолсон. Хоолоо хасч, өөрийгөө сойхоосоо өмнө өдөрт доорх дасгалуудаас аль нэгийг нь сонгон ажилдаа явахаасаа өмнө, эсвэл цайны цагаараа хийж заншаарай. Эхний удаад бие тань жаахан буларч хөндүүрлэх байх. Гэхдээ та тэр зэргийн хөндүүрийг даваад гарах тэвчээртэй байх хэрэгтэй. Фитнесст явах цаг завгүй хүмүүс, үр хүүхдээ асраад аэробек клупт явж амждаггүй бүсгүйчүүдэд хамгийн тохиромжтой уг видео хичээлүүдийг та яг одооноос хийж хэрэгжүүлээрэй. Илүүдэл жингээ илүү эрүүлээр хаяцгаая!
Эрч хүчтэй дасгал.
Таны биеийг өөрчлөх дасгал.
Эхлэн суралцагчидад.
Эргэж буцалтгүй жингээ хаяхыг хүсэгчидэд.
Биеийн бүхий л булчинд жигд нөлөөлөх, калори шатаах дасгал.
