solongonews
Таны гэр бүл таны мөнхийн хайр юм шүү
2015-12-28 18:21
Хайр их олон төрөл. Гэр бүл анд, найз, хос хоёр, мөн нууцхан хайр. Миний бодлоор хамгийн агуу хэзээ ч алга болохгүй хайр бол гэр бүлийн хайр.
 
Яагаад гэвэл тэд хэзээ ч чамаас нүүрээ бууруулахгүй. Алдаа хийхэд чинь зэмлэх ч дотроо үргэлж өөрийг чинь хайрлах л болно. Ихэнх хүмүүс найз нөхөддөө,ажил төрөлдөө дэндүү их анхаарал тавин ээж аавыгаа хөгширч байгааг ч анзаарах сөхөөгүй байдаг. Тиймээс та яг одоо ээжийнхээ гарыг, үсийг сайтар хараарай. Таныг анх манцуйлж байсан булбрайхан гар аль хэдийнэ хуурайшаад, орчлонгийн олон өвлийн ханзарсан цас шиг үрчлээтсэн байгаа биз... 
 
Анзаарсан бол ээжийнхээ хацар дээр үнсээд бүлээн ус хийн хөлийг нь угааж,  гаранд нь тос түрхэж өгөөрэй. Бид ядраад хөлөө бүлээн усанд дүрэхэд хэчнээн амарснаа мэдэрдэг дээ. Энэ л мэдрэмжийг ээж тань мэдрэх ч завгүй, таны л төлөө ажилласаар л байна. 
Ээж аав чинь танаас их зүйл хүсэхгүй ээ.
 
Зүгээр л насны хяруу унах цагт хөлөө хучуулах гэж, өөрийг тань сайн явааг л хараад ганц настай эрвээхэй өндөглөөд өөрөө өндөгнийхөө дээр нөмөр нь болон далавчаараа хучиж амь тавьдаг л санаа амгалан орчлонгоос буцахыг хүссэн юм. Тийм л болохоор үүнийг уншаад та хоёр бууралдаа “Та хоёртоо би хайртай шүү” гэж хэлээрэй. 
 
Та хайрыг юу гэж боддог вэ? Та яаж мэдэрдэг вэ? Бусад хүмүүсийн бодлоор хайр гэж... 
Нас насны хүмүүс хайрыг өөрийнхөөрөө төсөөлөн хэлснийг доор сийрүүлье. 
 
“Хайр бол амьдрал. Яагаад гэвэл хайртай хүнтэйгээ хамт байхгүй бол ганцаардаад амьдарч чадахгүй /6 настай Б /
“Хайр гэдэг аав ээжид хоолноосоо өгөхийг хэлнэ” / 4настай Ө/
“Хайр гэж дассан сэтгэл, хүмүүсийн хоорондын итгэлцэл” / 16 настай Г /
“Итгэл гэдэг суурин дээр баригдсан байшин. Итгэл алдарвал суурь муудна. Суурь муудвал байшин нурна. Нурсан байшинг дахин барих гэж маш удна.  /17 настай Ү /
 
 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл