solongonews
Хятад улсад хамгийн том монгол гэрүүдийг барив
2015-11-06 17:09
Хятад улсын хамгийн том монгол гэрүүдийг Өвөр Монголд барьж дуусав.

Саяхан Хятад улсын хамгийн том монгол гэрүүдийг Өвөр Монголд барьж дуусав. Энэхүү том монгол гэрүүдийг Бээжин хотын Хуа Юй компани хариуцан хоёр сарын хугацаанд Хөхтал хэмээх хурлын төвд барьж дуусгасан бөгөөд хамгийн том гэрийн диаметр нь 64 метр бөгөөд Хятад улс дахь монгол гэрийн шинэ рекордыг тогтоожээ.

Энэхүү монгол гэрүүд нь төмрөөр бүтээгдэж, гадна төрх нь XIII зууны монгол гэрийн загвартай төстэй болно. Гэрийн доторх нь монгол үндэстний уламжлалт элементийг хадгалжээ. Ийнхүү холоос хархад асгасан сувд мэт харагдах энэхүү гойд төрх нь Хөххотын Шинэ хот дүүрэгт шинэ өнгө төрх нэмсэн байна.

Уг барилга нь 2015 оны Италийн "Милан олон улсын Экологийн шагнал”-ыг хүртээд байна. 

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл