Түүнийг хардахаа яаж зогсоох вэ?
2015-12-28 18:21
Хардалт гэдэг хосуудын хайрыг бадрааж чадна эсвэл бүр эсрэгээрээ бүгдийг нурааж чадна. Гэхдээ өнөөдөр бид 2 дахь төрлийн хардалтын тухай ярилцах гэж байна.
Эрт дээр үед хятадууд эмэгтэй хүн эр хүнийг хардах нь хамгийн бусар үйл гэж үздэг байжээ. Тэгвэл үүнийг яаж зогсоох вэ?
Нэн түрүүнд өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Хүнийг хардана гэдэг өөрт итгэх итгэл маш бага байгаа учир ийм үйлдэл хийдэг байна. Өөрөөр хэлбэл таниас илүү сайхан бүсгүйчүүд таны хайртыг булаахаас айдаг гэсэн үг юм.
“М
унхаг эмэгтэй нөхрөө сэрдэнэ Ухаалаг эмэгтэй өөрийгөө тордоно” гэсэн үгтэй адил юм.
Дараагийн арга бол түүнийг бүр мөсөн өөрийн өмч гэж бодох хэрэггүй. Түүнд өөрийн гэсэн хобби, сонирхол, чөлөөт цагаа өнгөрүүлэх, найзуудтайгаа уулзах эрх бий. Харин энд гаргах хамгийн тэнэг үйлдэл бол цаг тутам түүнийг шалгааж яршиг болох юм. Хайртад тань өөрийн гэсэн орон зай үргэлж хэрэгтэй байдаг.
Гуравт бол түүнийг алдах айдсаа дар. Таны амьдралаа авах аз жаргал тань зөвхөн тэр бол одооноос аз жаргалыг өөр газраас өөр амтыг хайж ол.
Дөрөвт гэвэл түүнд итгээд үз. Ямар ч харилцаа итгэл дээр тогтдог учраас муухай бодлоо толгойноосоо авч хая.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
