solongonews
“Шэньжөү-19”-ийн сансрын нисэгчдийн багийнхан бүхээгээс гадуурх ажиллагаа явуулав
2024-12-18 11:17
“Шэньжөү-19”-ийн сансрын нисэгчдийн багийнхан бүхээгээс гадуурх ажиллагаа явуулав.

Бээжингийн цагаар 2024 оны 12-р сарын 17-ны өдрийн 21:57 цагт “Шэньжөү-19”-ийн сансрын нисэгчдийн багийнхан бүхээгээс гадуур ажилласан тухай Хятадын нисэгчтэй сансрын инженерийн алба мэдээлсэн байна.

“Шэньжөү-19”-ийн сансрын нисэгчдийн багийн гурван гишүүн Цай Шюйжэ, Сун Линдүн,Ван Хаозэ задгай сансарт 9 цаг ажиллаж, сансрын станцын робот гар, газрын шинжлэх ухааны судлаачдын хамтын ажиллагаа, дэмжлэгээр сансрын хэлтэрхийгээс хамгаалах бүрхүүлийг сансрын станцад угсарч, бүхээгийн гадна буй тоног төхөөрөмжид хяналт шалгалт хийжээ. Бүрээгээс гадуур гарч ажилласан сансрын нисгэгч Цай Шюйжэ, Сун Линдун нар 9 цаг ажилласныхаа дараа Вэньтянь туршилтын модульд эсэн мэнд буцаж, бүрээгээс гадуурх үйл ажиллагаа нь бүрэн амжилттай болж, Хятадын сансрын нисгэгчдийн бүрээгээс гадуурх үйл ажиллагааны шинэ дээд амжилтыг тогтоосон байна. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл