Турахад ямар үнэтэй вэ?
2015-12-28 18:21
Шинэ жил болох гэж байгаа болохоор гоолиг биеэ гайхуулсан даашинзандаа багтах гэдэг том ажил бүсгүйчүүд биднийг хүлээж байна. Ажлын их ачаалалтайгаа уралдаж идэж, суусаар байтал галбир ч “явж” өгөх гээд л байна шүү.
Шинэ жил болох гэж байгаа болохоор гоолиг биеэ гайхуулсан даашинзандаа багтах гэдэг том ажил бүсгүйчүүд биднийг хүлээж байна. Ажлын их ачаалалтайгаа уралдаж идэж, суусаар байтал галбир ч “явж” өгөх гээд л байна шүү. Одоо л арга хэмжээ авахгүй бол шинэ жилийн үдэш хэчнээн сайхан даашинз өмслөө гээд торхноос ялгагдахааргүй харагдаад байвал ямар олиг байх вэ. Тиймээс Монголхатагтай нь найзууддаа жаахан ч гэсэн тусалж, галбираа илүү тодруулах, гоолиг биеэрээ гайхуулахад ямар үнэ төлбөр төлөх талаар бяцхан эрэл хийснээ хуваалцаж байна. Тэмдэглээд аваарай, манайхаан!

Фитнесст явбал 40-80 мянган төгрөг
Хамгийн эрүүл аргаар биеэ галбиржуулах аргын нэг бол мэдээж хөдөлгөөн. Тэгэхээр фитнесс бол зөв санаануудын нэг гэдгийг эмч нар ч зөвлөдөг шүү дээ. Тэгвэл фитнесс төвүүдийн төлбөр нэг сард 40-80 мянган төгрөг байдаг юм байна. Нуулгүй хэлэхэд, би гурван жилийн өмнө аэробикээр явж 20 кг хассан туршлага бий. Ер нь хөдөлгөөнөөр турах нь хүнд эрч хүч өгөхийн зэрэгцээ эрүүл мэндийг сахин хамгаалдаг чухал зуршил шиг санагдсан.
Бяцхан судалгаа хийвэл, БЗД-ийн 13-р хорооллын шөнийн захын дөрөвдүгээр давхарт “Аварга” фитнесс клуб ажилладаг юм байна. Шинэ жилийн хямдрал зарлачихсан юм байна лээ. Оюутан бол үдээш өмнө 40000, үдээс хойш 50000 юм байна. Харин ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүст өглөө, оройны төлбөрт 60000 төгрөг болох юм байна. Багш нар нь мэргэжлийн учраас ирсэн хүмүүстэй тулж ажиллаад амархан галбиржихад бүх талын дэмжлэг үзүүлнэ гэж байна. Утас нь 9478-1979 гэж байна лээ.
Тэгвэл бас нэг санал байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн урд талд байрлах “Рапид” харшийн дөрөвдүгээр байранд “Флекс жим” фитнесс аэробикийн клуб ажилладаг юм байна. Тэднийх мэргэжлийн багш нараар хичээл заалгадаг гэдгээрээ Монголдоо нэлээд алдаршсан газар гэж манай нэг танил хэлсэн. Үндсэн төлбөр нь сараар бол 22-оос дээш насныханд 06-12 цагт долоо хоногт гурван өдрөөр бол 30000, 5 өдөр бол 45000, 7 өдөр бол 60000 төгрөг гэсэн. Харин 12-16 цагийн хооронд бэлтгэл хийнэ гэвэл 3 өдөр нь 20000, 5 өдөр нь 35000, 7 өдөр нь 50000 төгрөг гэнэ. Харин орой 20-00 цаг хүртэл 3 өдөр нь 40000, 5 өдөр нь 55000, 7 өдөр нь 70000 гэж байна. Тэгвэл аэборик нь тэгш тоотой өдөр хичээллэвэл 35000 төгрөг гэсэн. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://myloversowarez.ucoz.de/index/neh_tlbr/0-5 сайтаас олж болох юм байна лээ. Утас нь 9665-6779, 9904-9233 юм байна.
Илүү дэлгэрэнгүй, илүү олон фитенсс клубуудын нэрсийг олъё гэвэл http://www.eruulmendinfo.mn/index.php?option=com_content&view=article&id=395 энэ сайтад зочлоод үзээрэй, манайхаан.
Хербалайф хэрэглэвэл сард 160-220 мянган төгрөг
Зөв хооллолтын аргаар хурдан хугацаанд тураах боломжийг Хербалайф бүтээгдэхүүний судлаачид бас санал болгодог юм билээ. Монголхатагтай нь төрөөд 20 кг нэмсэн л дээ. Тиймээс хурдан хугацаанд турах боломжийг судлахдаа энэ бүтээгдэхүүнийг туршиж үзсэн. Хүү маань ой гарантай овоо болчихсон, айхтар мөөм гэж зүтгээд байхаа больсон учраас туршаад үзье гэж шийдсэн л дээ. Би гурван сарын турш хэрэглээд илүүдэл жингээсээ салж чадсан шүү.
Зөв хооллолтын клубт яваад байхаар юуг идвэл биед яаж нөлөөлдөг, яагаад таргалдаг, чихэр, шоколад, нарийн боов нь хүний биеийг яагаад дамбаоли болгодгийн нарийн учрыг ойлгоход их тустай юм билээ. Би тэр талаар маш сайн ойлголттой болсон. Би одоо энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхээ больсон ч юуг идэж болох, болохгүйг мэддэг болсон болохоор дахин жин нэмээгүй шүү.
Гэхдээ энэ бүтээгдэхүүнүүдийн үнэ жаахан өндөр санагдсан. Би сардаа алоэ, коктейл, уураг, цай гэсэн дөрвөн бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан. Угаасаа энэ нь курс юм билээ. Үүнийг худалдаж авахад 160-220 мянган төгрөг нэг сардаа үрэх хэрэг гардаг. Яг ний нуугүй хэлэхэд, би нь сүүлдээ Хербалайфаа худалдаж авахын тулд ажилладаг болчихсон байсан ч юм шиг санагддаг юм. Гэхдээ үнэхээр үр дүнтэй байсан болохоор харамсдаггүй л юм.
Магадгүй шинэ жилээс өмнө яг нормоо бариад, Хербалайфийн аль нэг клубт явна гэвэл шинэ жилээс өмнө дор хаяж 200 мянган төгрөг бэлдэх хэрэгтэй гэсэн үг юм байна лээ.
Сэтгэлээрээ хоолоо удирдах төлбөргүй жор
Энэ бол дээрх хоёр аргаас хамаагүй ачаалал багатай, бас зардал нь ч боломжийн санагдсан л даа. Шри шри бясалгах ухааны багш нар хүнд “Хоолоо сэтгэлээрээ удирдахаас зөв амьдрал эхэлдэг” гэж хэлдэг юм билээ. Хөргөгч нээж, харагдсан амттан бүхнээ ходоод руугаа шидэхээс өмнө үүнийг идэх шалтгаан юу вэ гэдгийг нь өөрөөсөө асуугаад үз гэсэн үг л дээ.
Тэгэхээр энэ бол сэтгэлээр төлбөр төлөх турах жор юм. Нэгдүгээрх чухал зүйл бол амттан, нарийн боов, чихэр, шоколад, зайрмаг, бялуунаас шинэ жил болтол бүр татгалзана гэсэн үг. Ер нь цаашид ч эдгээрийг хэмжээ хязгаартай иднэ гэсэн үг л дээ.
Хоёрдугаарт, ямар ч тохиолдолд өглөөний цайгаа заавал ууж занших. Олон ч судалгаагаар өглөөний цай уудаггүй хүн уудаг бусад хүнээсээ таргалах магадлалаараа өндөр гарсан байдаг нь ч санаандгүй хэрэг биш байх.

Өглөөний цай уучихвал орой хэрд өлсөх мэдрэмж багасахын дээр гэнэт их идэх, ялангуяа ходоодоо хорстол өлсөхөөс зайлсхийж буй эрүүл арга юм байна лээ.
Гуравдугаарт, ямар ч тохиолдолд 15 цагаас өмнө өдрийн хоолоо идэх. Энэ бол бүр шинжлэх ухаанаар батлагдчихсан судалгаа шүү. Английн эрдэмтэд 15 цагаас өмнө хоолоо иддэг хүмүүсийг замбараагүй хэвшилтэй бусадтай нь харьцуулахад турах магадлал өндөр байсныг баталсан байна лээ. Энэ бол бас л чухал дүрэм.
Дөрөвдүгээрт буюу оройн цагаар 18 цагаас хойш махан хоол идэхгүй зөвхөн алим, тараг, байцаа, лууван зэрэг амин дэмээр баялаг хэр нь таргалуулах “зэвсэг” агуулаагүй хүнс хэрэглэх. Ингэж чадвал шинэ жилээс өмнө илүүдэл жинд баяртай гэж хэлж болох юм байна лээ.
Монголхатагтай нь одоо хамгийн сүүлийн хувилбар буюу хоолоо сэтгэлээрээ жолоодох жороор жингээ барьж байгаа. Лав л сонгосон даашинзандаа элдэв илүүдэлгүй багтаж, энд тэндээс илүүдэл товойхгүй л байна.
Хүн бүр л өөрийн дур сонирхлоор сонголтоо хийх болохоор найзууд минь та бүхэнд сонголт нь нээлттэй байна шүү. Таргалж байна гээд зүгээр суулгүй аль нэг аргыг нь шүүрч аваад шинэ жилдээ бэлдээрэй хө!
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
