solongonews
+18 Таашаал аваад эрүүл бай
2015-12-28 18:21
Сайн байна уу охид бүсгүйчүүд ээ. Нийтлэлч Ялгуун нь зуны туршид сайхан амарч байгаад суралцсан зүйлээсээ хуваалцахаар шийдлээ. Бид яагаад секс хийхийг хүсэж, эсрэг хүйстэндээ татагдаж, яагаад хайртай залуугаасаа сексийн хүсэж, илүү ойр дотно байхыг хичээдэг юм бол.
 
Магадгүй бүхнээс илүү түүнийгээ мэдэрч, ойр байхыг хичээж, илүү дурлахын нэр байх. Тэгэхээр сексийг шинжлэх ухаанд хэрхэн дүгнэдэг талаар мэдье. Соёлт хүн төрөлхтөн бодит шинжлэх ухааны дүгнэлтэнд илүү татагддаг нь мэдээж хэрэг.  
 
1. Дархлалын системийг сайжруулж, биеийн эрүүл байдлыг хадгалдаг.
“Сексийн идэвхитэй хүмүүс өвчлөлд өртөх нь хамаагүй бага байдаг” хэмээн эрүүл мэндийн судлаач доктор Явонна Фулбрайт онцолсон байдаг.
 
Пеннсилвани их сургуулийн багш, докторууд дуу нэгтэйгээр долоо хоногт нэгээс хоёр удаа секс хийх нь дархлалын хүчтэй тэмцэгчийг биед бий болгож, эрүүл байдлыг хадгалдаг. Секс тогтмол хийдэггүй хосууд харьцангуй сэтгэл зүйн хувьд дорой болгож, өвчлөлийг нэмэгдүүлдэг байна.
 
Хэрвээ дархлалын системийг сайжруулж, тогтмол эрүүл биеэ хадгалахыг хүсвэл дараах хэдэн зүйлийг мөрдөхөд хангалттай.
Эрүүл хүнс
Идэвхитэй хөдөлгөөн
Унтаж, амрах
Бэлгэвч хэрэглэж занших
 
2. Бэлгийн дур хүслийг нэмэгдүүлэх.
Эмэгтэй хүн сексийн үеэр харьцангуй идэвхитэй үйл ажиллагаанд ордог. Жирийн үеэс илүү идэвхитэй байдаг аж. Энэ нь залуужуулах, дур хүслийг нэмэгдүүлдэг давуу талтай. Сэрэл хөдлөхгүй бол секс байхгүй гэдгийг сана. 
 
3. Секс бол идэвхтэй хөдөлгөөн, дасгал юм.
Сексийн үеэр минут тутамд 5 калори хасдаг. Мөн зүрхний цохилт түргэсэж өвчлөлд амархан өртүүлдэггүй бөгөөд 30 минут гүйхээс илүү калори шатдаг. Турахыг хүсэж байвал секс хий.
 
4. Зүрхний шигдээс өвчинөөс урдчилан сэргийлдэг.
Долоо хоногт дунджаар хоёр удаа бэлгийн хавьталд орсон эрэгтэй хүмүүс ордоггүй эрэгтэйг бодвол зүрхний өвчлөл, шигдээс, дутагдалд ордоггүй байна.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл