Цагаан хорхойтой хүүхэд шүдээ хавирдаг
2015-12-28 18:21
Ээж аав бүрийн мэдэж байвал зохих ийм нэгэн мэдээлэл олсноо та нартайгаа хуваалцаж байна. “Манай хүүхэд шүдээ ийм айхтар хавирч унтдаг юм” гэж ярих олон аав ээжтэй би таарсан. Ингэж унтдаг хүүхэд байдаг л нэг үзэгдэл гэж боддог байлаа. Гэтэл үнэндээ ийм учиртай юм байна шүү, ээжүүд ээ.
Шүдээ хавирч унтдаг хүүхэд өдөр унтахдаа харьцангуй тайван байдаг. Харин шөнийн цагт шүдээ хэт их хавирч эхэлнэ. Учир нь хүний гэдсэн дахь шимэгч хорхой буюу цагаан, хялгасан хорхой шөнө идэвхждэг. Амгалан тайван унтаж байгаа хүүхэд цагаан хорхойны идэвхтэй хөдөлгөөнд тавгүйтсний нэг илрэл нь шүд хавирах үйл явц юм байна.
Тиймээс хүүхэд тань шүдээ хавирч унтаад байвал цагаан хорхойны шинжилгээнд хамруулаад үзээрэй. Шинжилгээний хариу сөрөг гарч мэдэх юм. Тэгвэл өөр нэгэн анхаарах зүйл байна гэсэн үг. Айж сандран цочролд орсон юм уу, хэт ядарсан хүүхэд шүдээ хавирч унтах нь элбэг байдаг байна.Үнэхээр бидний таамагласнаар цагаан хорхой илэрвэл яах вэ?
Үүнийг эмчлэх хамгийн сайн арга бол сармис гэдгийг мэргэжилтнүүд нотолжээ.
1. Сармисны 10 хумсыг буцалсан хөөрүүлсэн сүүтэй хамт өгөөрэй. Өглөөгүүр дангаар нь идүүлж болно.
2. Хоёр хоолны халбага хулууны үрийг өглөө өлөн элгэн дээр нь идүүлээд дараа нь туулгах эм уулгаарай. Цагаан хорхой бүгд гадагшлах болно. Үүний дараа Май загастай сармис хольж өглөө өлөн элгэн дээр нь идүүлээрэй. Ердөө энэ хоёр аргыг хэрэглэхэд л хүүхэд тань цагаан хорхойноос ангижирч, тайван амарч чадах нь байна.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
