Он дуусах дөхөж байна, 2024 он цаг хугацааны ямар ул мөр үлдээсэн бэ?
Цаг хугацаа асар их өөрчлөлтийг авчирдаг.
Алхам бүр нь шинэ эр хүчээр дүүрэн байдаг
75 жил
2024 оны 10-р сарын 01-ний өглөө. БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойг угтан Бээжин хотын Тянь Аньмэний талбайд төрийн далбаа мандуулах ёслолын ажиллагаа боллоо.


Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЧЭНЬ ЖҮНХАО
40 гаруй жил
2024 оны 11-р сарын 28-нд Шиньжяны Юйтянь шяньд Таклимаканы элсэн цөлийн зах хязгаарыг тойрсон 3046 км урт элс хаах ногоон хамгаалалтын бүс элсийг бүрэн тогтворжуулсан байна. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд Шиньжян "Зүүн хойд, Умард, Баруун хойд"-ын үндэсний хамгаалалтын ойн төслийн хүрээнд Таклимаканы элсэн цөлийн эргэн тойронд ногоон байгууламж барьжээ. Олон зуун мянган хүмүүс цөлжилттэй уйгагүй тэмцэж эцэст нь цөлийн захад ногоон “Цагаан хэрэм” босгов.
Шиньжяны Хотэн бүс нутгийн Коктиэрэке суурингаас Каглаг шянь хүртэлх цөлийн хоосон талбайд барилгын ажилчид өндөр босоо элсэн хаалт барьж байна

Синьхуа агентлаг /Зургийг: ЗӨҮ И/

Шиньжяны Хэтянь бүс нутгийн Хэтянь хамгаалалтын ойн бүсэд замын хоёр талаар элсэн цөлийн тэжээлийн бааз, байгууламжийн газар тариалангийн бааз бий. Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ДИН ЛЭЙ
25 жил
2024 он бол Макао эх орондоо буцаж ирсний 25 жилийн ой юм. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Макаод дэлхийг доргиосон өөрчлөлтүүд гарч, олон улсын нөлөөлөл ихээхэн нэмэгдэж, Макаогийн онцлогтой "Нэг улс хоёр систем"-ийн практик нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн амжилтад хүрсэн байна.

Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газар Макао эх орондоо буцаж ирсний 25 жилийн ойг тэмдэглэхийн тулд төрийн далбаа мандуулах ёслолыг ёслол төгөлдөр зохион байгууллаа
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЖҮ ВЭЙ

Жуулчид Макао дахь Гэгээн Паулын балгасыг үзэж сонирхов
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЖҮ ВЭЙ
20 жил
2024 онд Хятад улс ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцид нэгдэн орсны 20 жилийн ой тохиож байна. Хятад улс 20 жилийн туршлагаараа өөрийн улсын нөхцөлд тохирсон, олон улстай холбогдсон, Хятадын онцлогтой биет бус соёлын өвийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэв. Одоогийн байдлаар Хятад улс ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалт, бүртгэлд нийт 44 төсөл оруулж, дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна.

2024 оны 12-р сарын 04-ний өдөр Хятадын Цагаан сарыг дэлхийн өвд амжилттай бүртгүүлжээ
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЖҮ ЮЙБӨ
7 жил
2024 оны 06-р сарын 30-нд үндэсний томоохон төсөл болох Шэньжэнь-Жүншань коридорын замын хөдөлгөөнийг албан ёсоор нээж, Шэньжэнээс Жүншань хүртэлх замыг уулын 2 цаг байсныг 30 минут явдаг болгон богиносголоо. Шэньжэнь-Жүншань коридор нь 24 км урт бөгөөд "гүүр, арлууд, туннель, усан доорх холболт"-ыг нэгтгэдэг. Энэ нь иж бүрэн баригдсан дэлхийн хамгийн хэцүү далай дамнасан кластер төслүүдийн нэг юм.

Үүрийн туяанд гийсэн Шэньжэнь-Жүншань коридор
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч МАО СИЧЯНЬ

Ашиглалтад орсон эхний өдөр Шэньжэнь-Жүншань коридорын далай доорх туннелийн машины урсгал
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЛЮ ДАВЭЙ
375 хоног
2024 оны 11-р сарын 04-нд Шэньжөү -18 сансрын нисгэгч Е Гуанфү бүхээгээс аюулгүй гарсан. Түүний тойрог замд хийсэн нийт нислэгийн хугацаа 375 хоног болж, Хятадын сансрын нисгэгчдийн тойрог замд ажилласан хугацааны дээд амжилтыг тогтоож, тойрог замд хамгийн удаан ниссэн Хятадын сансрын нисэгч болов.

Шэньжөү-18 сансрын нисэгч Е Гуанфү бүхэгээс аюулгүй гарлаа
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЛИ ШИНЬ
53 хоног
2024 оны 06-р сарын 25-нд "Чан Э-6" сансарт 53 хоног аялж, хүн төрөлхтний түүхэнд анх удаа сарны алслагдсан хэсгээс 1935.3 грамм дээж авчирсан байна.

Чан Э-6-гийн “Хөдөлгөөнт камер" нь бие даан хөдөлж зураглан, эх газарт дамжуулсан газардах аппарат болон хөөргөх аппаратын зураг
Синьхуа агентлаг /Зургийг: Хятадын үндэсний сансар судлалын газраас/

Чан Э-6 буцах бүхээгийг нээх арга хэмжээ Хятадын сансар судлалын шинжлэх ухаан технологийн корпорацын тавдугаар академид болов
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЖИНЬ ЛИВАН
72/144 цаг 240 цаг болж хувирав
2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хятад улсын цагаачлалын албанаас визгүй зорчих бодлогыг иж бүрнээр өргөтгөж, оновчтой болгох тухай мэдэгдэл гаргаж, визгүй зорчих гадаадын иргэдийн Хятад улсад байх хугацааг 72 цаг, 144 цаг байсныг 240 цаг /10 хоног/ болгон сунгасан байна. Үүний зэрэгцээ визгүй зорчих 21 боомтыг шинээр нэмж, Хятад улсын дотоодод оршин сууж болох газар нутгийн тоог улам нэмэгдүүлжээ .

Италиас ирсэн жуулчид Бээжингийн Тянь Тань цэцэрлэгт хүрээлэнд Тай Чи дасгал хийснийхээ дараа хамтдаа зургаа авахуулжээ
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЖЮ ХУАНЬЗҮН
Польшоос ирсэн жуулчид Шанхай хотын Юйюань худалдааны төвд зургаа авахуулж байна
Синьхуа агентлаг /Гэрэл зургийг: ЧЭНЬ ХАОМИН/
9 цаг
2024 оны 12-р сарын 17-нд Шэньжөү-19 сансрын нисэгч Цай Шюжэ, Сүн Линдүн, Ван Хаозэ нар нягт хамтран ажиллаж, есөн цаг үргэлжилсэн бүхээгээс гарч ажиллах хугацааг дуусгаж, Хятадын сансрын нисгэгчдийн нэг удаа бүхээгээс гарч ажилласан хугацааны шинэ дээд амжилт тогтоосон байна.

Шэньжөү-19 сансрын нисэгч Сүн Линдүн сансрын станцын нэгдмэл бүхээгээс гарч ажиллаж байхдаа гараа даллаж буй нь
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЛИ ЖЕ
Шэньжөү-19 сансрын нисгэгч Цай Шюжэ/ дээд талд/ болон Сүн Линдүн /доод/ агаарын түгжээтэй бүхээгийн дотор болон гадна талд ажиллаж байна
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЛИ ЖЕ
20 минут
2024 оны эхээр олон нийтийн платформууд асар их хандалт авч байсан "Парк дахь 20 минутын эффект", та ямар ч дасгал хийдэггүй байсан ч өдөр бүр 20 минут цэцэрлэгт хүрээлэнд аялах нь таны биед илүү таатай мэдрэмж төрүүлэх болно. Өнөөдөр Хятад даяар олон мянган бичил цэцэрлэгт хүрээлэн бий болж байна.

Хөх мөрний Янжөү хэсэгт байрлах бичил цэцэрлэгт хүрээлэнгийн намрын үзэмж Синьхуа агентлаг /Гэрэл зургийг: МЭН ДЭЛҮН/

Жянсү мужийн Сүжөү цэцэрлэгт хүрээлэнд иргэд дасгал хийж байна
Синьхуа агентлаг /Гэрэл зургийг: ХАН ШИНВЭЙ/
46 секунд 40
2024 оны 07-р сарын 31-нд Парисын олимпийн усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Хятадын тамирчин Пань Жаньлэ 46.40 секундын амжилтаар дэлхийн дээд амжилтыг тогтоож, алтан медаль хүртжээ.

Хятадын тамирчин Пань Жаньлэ тэмцээний дараа амжилтаа тэмдэглэж байна Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ДҮ ЮЙ
Цаг хугацаа ахиц дэвшлийг гэрчилж байна
Минут секундын өөрчлөлт ч гэсэн шинэ үсрэлт байж болно
Секундэд квадриллион удаа
2024 оны 11-р сард "Тяньхэ" шинэ үеийн супер компьютерийн систем нь хамгийн сүүлийн үеийн олон улсын Grарн500 зэрэглэлд 6320.24 МТЕРS/W гүйцэтгэлээр их өгөгдлийн график тооцоолох эрчим хүчний үр ашгийн жагсаалтад дэлхийд нэгдүгээр байранд шалгарсан. Тяньжин Биньхай шинэ дүүрэгт байрлах Хятад улсын суперкомпьютерийн Тяньжиний төв нь Хятадын анхны квадриллион суперкомпьютер "Тяньхэ-1" болон шинэ үеийн "Тяньхэ" суперкомпьютерийн системийг суурилуулсан газар юм.

Хятад улсын Тяньжин дахь суперкомпьютерийн төв
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЖАО ЗИШҮӨ

Хятад улсын суперкомпьютерийн Тяньжин төвийн Тяньхэ өндөр хүчин чадалтай компьютерийн систем
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЖАО ЗИШҮӨ
1 цагт 350 км
2024 оны 06-р сарын 15-ны өдөр Бээжин-Гуанжөү чиглэлийн хурдны галт тэрэгний Үхань-Гуанжөү чиглэлийн Фүшин галт тэрэг цагт 350 км хурдтай аялж, Үхань-Гуанжөүгийн аюулгүй байдлын стандартын үлгэр жишээ шугам бүрэн баригдаж дууссанаар Бээжин-Гуанжөү чиглэлийн Фүшин хурдны галт тэрэгний бүлэг цагт 350 километр хурдтай аялах болжээ.

Үхань хотоос Шэньжэний хойт хэсэг хүрэх G875 галт тэрэг Чанша өмнөд буудал дээр зогслоо
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч Ү ЖИЗҮНЬ

Үхань хотоос Шэньжэний хойт хэсэг хүрэх G875 галт тэргэнд цагдаа нар хүүхдүүдийг суудалд нь буцааж суулган өгч байна
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч Ү ЖИЗҮНЬ
Борлуулалт нэг жилийн дотор 10 саяас давжээ!
2024 оны 11-р сарын 14-ний үдээс өмнө Хүбэй мужийн Үхань хотод Хятад улс 2024 онд 10 сая шинэ эрчим хүчний автомашин борлуусныг тэмдэглэх арга хэмжээ болов.

Хятад улс 2024 онд 10 сая шинэ эрчим хүчний автомашин борлуулсныг тэмдэглэх ахуй талбай
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ШЯО ИЖИҮ
Цаг хугацаа, мөрөөдлийн гэрч
Цаг хугацааны нугацаанд тэмцлийн ул мөр дурайж байна
10 жил
2024 онд өмнөд нутгийн усыг урагш дамжуулах төслийн Зүүн-дунд чиглэлийн эхний үе шат дууссаны 10 жилийн ой тохиож байна. Дэлхийн хамгийн том усны урсгалыг өөрчлөх төсөл нь усны нөөцийн хуваарилалтыг оновчтой болгох, ард иргэдийн ундны усны аюулгүй байдлыг хангах, гол мөрөн, нууруудын экологийн орчныг сэргээх, өмнөд умард нутгийн эдийн засгийн эргэлтийг жигдрүүлэх аврах гарц болж байна.

Бээжин, Хэбэй хоёрын уулзварт байрлах өмнөдөөс хойд чиглэлд ус дамжуулах төслийн гол суваг
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЧЭНЬ ЖҮНХАО

Хэбэй мужийн Шижяажуан хотын Хүтүө гол дагуух үзэмж
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч МӨҮ ЮЙ
40 жил
2024 онд Хятадын туйлын бүсийн судалгааны 40 жилийн ой тохиож байна. 2024 оны 02-р сарын 07-нд Хятадын Антарктидын Циньлин станц нээгдэв.
Энэ бол Антарктидын Росс тэнгис дэх Хятадын судалгааны цоорхойг нөхөж буй Хятадын тав дахь Антарктидын судалгааны станц юм.

Хятадын Антарктидын Циньлин станц
Синьхуа агентлаг /Зургийг ЖАН ТИЖЮНЬ/

Хятадын Антарктидын Циньлин станц /дроноор авсан зураг/. Синьхуа агентлаг /Зургийг ЖҮ ХЭ/
60 жил
2024 онд Хятад улсын анхны атомын бөмбөг амжилттай дэлбэлсний 60 жилийн ой тохиож байна. Тэр үед Хөхнуурын эрэг дээрх Жиньиньтаньд хэсэг хүмүүс гурван майхан босгон салхи шуургыг сөрж, дэлхийг доргиосон үйлдлүүд хийж эхэлжээ. Олон жилийн дараа энэ газар "Хятадын атомын хот" хэмээн алдаршсан бөгөөд "Хоёр бөмбөг, нэг хиймэл дагуул"-ын 60 жилийн түүхийн гэрч болсон юм.

Хятад улсын анхны атомын бөмбөг амжилттай дэлбэрчээ
Синьхуа агентлаг

Хөхнуурын атомын хотын дурсгалын ордон
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЛИ ЖАНЬТЕ
70 жил
Сычуань-Төвөд, Хөхнуур-Төвөд чиглэлийн төмөр зам ашиглалтад орсон 70 жилийн ой 2024 онд тохиосон. “Тэнгэрийн зам” хэмээгдсэн энэ хоёр зам хүн төрөлхтний зам гүүрний түүхэн дэх гайхамшгийг бүтээж, өндөрлөгийн түүхэнд оюун билгийн эрч нэмсэн.

2024 оны 11-р сарын 16-нд авсан Төвөдийн өөртөө засах орны Чандү хотын Басү шяний нутаг дахь "Нүжян мөрний 72 нугалаатай булан тохой" /дроноор авсан зураг/. Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ГАСАНРАНЖАА

Зам тавих ажилтнууд Нүжян мөрний хоёр эрэг дэх асга хаднаа ажиллаж буй нь /архив зураг/
Гэрэл зургийг: Синьхуа агентлаг
Цаг хугацаа соёл иргэншлийг гэрчилж байна
Мянган жилийн турш энэ газар нутагт үргэлж амьдрал бялхаж ирсэн.
3300 гаруй жил
2024 оны 02-р сарын 26-нд Шанхайн соёл иргэншлийг харуулсан үндэсний анхны томоохон археологийн музей болох Иньшюй музей олон нийтэд нээлттэй болжээ. 3300 гаруй жилийн настай Иньшюй хот нь илүү орчин үеийн дүр төрхөөр олны анхааралд орсон бөгөөд үргэлжлэн эрч хүчээр дүүрэн байна.

Хэнань мужийн Аньян хотын Иньшюй музейн шинэ ордон /дроноор авсан зураг/ Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЛИ АНЬ

Зочид Хэнань мужийн Аньян хотын Иньшюй шинэ музейд дэлгэгдсэн яст мэлхийн нуруун дээрх бичгийг сонирхож байна
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЛИ АН
4300-3900 жилийн өмнө
2024 оны 11-р сарын 12-нд Таоси балгас музей албан ёсоор нээгдэв. Ойролцоогоор 4300-3900 жилийн өмнө үүссэн Таоси соёл иргэншлийг анх удаа төвлөрсөн, системтэй байдлаар үзэгчдэд толилуулж байна. Таоси балгас нь Шаньши мужийн Шянфэнь шяний өндөр уулнаас Фэн Хэ голын хөндий хүртэлх шилжилтийн өндөрлөг газарт байрладаг. Энэ нь Хятадын соёл иргэншлийн гарал үүслийг судлах төлөөлөгч балгасны нэг юм.

Таоси балгасны музейн гаднах үзэмж
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЯН ЧЭНЬГУАН

Жуулчид Таоси балгас музейд зургаа авахуулж байна
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЯН ЧЭНЬГУАН
Орчуулсан/ С. Саранчимэг
