Хятадын Логистик ба Худалдан авалтын Холбооноос 01-р сарын дэлхийн үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индексийг хоёрдугаар сарын 6-нд нийтэллээ. Индекс гурван сар дараалан бага зэрэг өсч, дэлхийн аж үйлдвэрлэлийн салбар өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас хойш тогтвортой сэргэх хандлагатай байна.
Нэгдүгээр сард дэлхийн үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс 50 хувьтай байж, өмнөх сарынхаас 0.5 пунктээр өссөн ба энэ нь гурван сар дараалан өссөн үзүүлэлт юм.
Дэлхийн аж үйлдвэрийн салбар тогтвортой хөгжиж байгаа нь 2025 оны дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтөд сайн үндэс суурийг тавьсан гэж шинжээчид үзэж байна. Олон улсын томоохон байгууллагууд 2025 онд дэлхийн эдийн засаг хэвийн ажиллана гэсэн хүлээлттэй байна. Гэсэн хэдий ч эрэлт хэрэгцээний дотоод хүчин чадал хангалтгүй, геополитикийн зөрчилдөөн, худалдааны хурцадмал байдал зэрэг гурван гол асуудал дэлхийн эдийн засгийн сэргэлттэй зэрэг оршиж байна гэдгийг бид анхаарах ёстой. Зарим бүс нутаг дахь геополитикийн зөрчилдөөн сайжрах илэрхий шинж тэмдэггүй байгаа бөгөөд энэ нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд саадтай байх болно. Нэмэлт татвар ногдуулах асуудлаар голлосон худалдааны маргаан нь 2025 онд дэлхийн эдийн засгийн сэргэлтэд тодорхойгүй байдлыг бий болгоно. Үүний зэрэгцээ эдийн засгийг тогтвортой сэргээхийн тулд бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай буйг улс орнууд хүлээн зөвшөөрч байна гэж судалгаанд тэмдэглэжээ.
