
Зураг 1. Чөлөөтэй зогс. Ингэж S хэлбэртэй зогсвол зураг дээр цэрэг шиг цэх гонзойж гарахгүй, чөлөөтэй тайван харагдана. Энд гараа бас анхаараарай. Эрхий хуруу л халаасанд, бусад нь ил байх ёстой.

Зураг 2. Биеэ дотогш үл ялиг эргүүл. Арай гоолиг харагдахын тулд мөрөө тэгшлээд эгц харах биш харин нэг мөрөөрөө бага зэрэг дотогш эргэж өгвөл янзтай харагдана. Хоёр гараа ил гаргавал илүү хөнгөн, дэгжин болно.

Зураг 3. Гараа хяна. Зарим тохиолдолд эрүүгээ тулах гэх мэтээр гараа нүүрэндээ ойртуулж зураг даруулах шаардлага гарна. Энэ үед тохойгоо биедээ шахаж, шанааны хэлбэрийг дуурайлган гарын алгыг нумруулж өгөх хэрэгтэй юм.

Зураг 4. Нэг мөрөө унжуул. Нэг мөрийг унжуулахад хүзүү арай урт, нүүр илүү нээлттэй харагддаг. Энд мөн л гараа нуух хэрэггүй. Хоёр гар ил байх нь чамин харагдаж байгаа биз?

Зураг 5. Өвдгөө нугал. Хажуу тийш харж зогсох бол S хэлбэр бас чухал. Өвдгөө бага зэрэг нугалаад, мөрөө жаахан унжуулахад л болно. Ингэвэл илүү туранхай, чөлөөтэй харагддаг.

Зураг 6. Толгойгоо үл мэдэг гилжийлгэ. Камер өөд мэлтийтэл ширтэлгүй биеэрээ бага зэрэг хазайгаад, толгойгоо гилжийлгэхэд ямар өөрчлөлт гарахыг харж байна уу? Дээш харж байгаа мэт. Энэ бол 6 дахь нууц юм. Бүсгүй танд амжилт хүсье.
