solongonews
Шинэ оны эхний өдөр 11.5 сая зорчигч төмөр замаар аялна
2025-01-01 21:54
Шинэ оны эхний өдөр 11.5 сая зорчигч төмөр замаар аялна

Хятадын Төмөр замын группээс мэдээлснээр, нийт Хятадын хэмжээнд өнөөдөр, шинэ оны эхний өдөр төмөр замаар аялах зорчигч давхацсан тоогоор 11.5 саяд хүрэх төлөвтэй байгаа нь ердийн цагийнхаас бага зэрэг нэмэгдэх дүн юм. Өнөөдрийн хувьд 10427 галт тэргийг гол нь дунд болон богино зайн зорчигч тээвэрт зориулан ажиллуулна.

Өвлийн аялал жуулчлалын маршрутууд, Хятадаас Лаосын Вьентьян хүрэх төмөр зам дагуух жуулчлалын хотуудын маршрут алдартай болж байна.

Одоогийн байдлаар, Хятад Лаосын төмөр замаар давхацсан тоогоор нийт 44 сая 500 мянга гаруй зорчигчийг тээвэрлэсэн байна. Олон улсын зорчигч тээврийн 1600 гаруй галт тэрэг ажиллуулсан бөгөөд 108 улс орон, бүс нутгийн 390 мянга гаруй хил дамнасан зорчигчдод ая тухтай хил үйлчилгээ үзүүлж байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл