Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөв
2025-02-06 11:17
Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөв.
Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаров 02-р сарын 05-ны үдээс хойш Бээжин хотноо Хятадын Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөв.
Хятадын нийслэл Бээжин хотын Тяньаньмэний талбайн төв хэсэгт байрлах Хятадын Ардын баатруудын хөшөөг 1958 онд босгосон бөгөөд БНХАУ-ыг байгуулах, эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө амь насаа зориулсан баатруудын гэгээн дурсгалд зориулж бүтээсэн юм.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
