Өнгөрсөн нэг жилийн хугацаанд визгүй зорчих бодлогыг тасралтгүй оновчтой болгож, төлбөрийн үйлчилгээ илүү хялбар болж, Хятад улс улам олон гадаадын жуулчдыг хүлээн авч, илүү өргөн, илүү гүнзгий нээлттэй болсноор илүү олон гадаадын жуулчдыг татжээ. Тэд нээлттэй, хүртээмжтэй, чинээлэг, тогтвортой, аюулгүй, эмх цэгцтэй Хятад улсыг өөрийн биеэр ирж мэдэрсэн.

Байнгын таатай бодлого
Сүүлийн үед аялал жуулчлалын хөгжилд таатай үе ажиглагдаж байна. Үндэсний цагаачлалын албанаас 12-р сарын 17-ны өдөр мэдээлснээр визгүй зорчих бодлогыг одооноос эхлэн цогцоор нь зөөлрүүлж, оновчтой болгож, дамжин өнгөрөх визгүй гадаадын иргэдийн Хятад улсад байх хугацааг 72 цаг 144 цаг байсныг 240 цаг болгон сунгана/10 хоног/. Үүний зэрэгцээ шинэ 21 боомт нь визгүй зорчих боомт болсон байна. Хятадаас гуравдагч улс руу дамжин өнгөрөх ОХУ, Бразил, Их Британи, АНУ, Канад зэрэг 54 орны иргэд БНХАУ-д гадаад нээлттэй 60 боомтоос визгүй зорчих боломжтой.
2023 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Франц, Герман зэрэг зургаан улсын энгийн паспорт эзэмшигчдэд визгүй зорчих шинэ бодлого туршилтын журмаар хэрэгжиж эхэлснээс хойш Хятадад визгүй зорчих хүрээ өргөжин тэлж, хугацаа нь тасралтгүй нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар Хятад улс 25 оронтой харилцан визгүй зорчиж, 38 оронтой нэг талын визгүй зорчих бодлого хэрэгжүүлж, 54 оронтой дамжин өнгөрөх визгүй зорчих бодлогыг хэрэгжүүлээд байна.
Тоо баримтаас үзвэл, энэ оны 3-р улиралд 8 сая 186 мянган гадаадын иргэн Хятадад янз бүрийн боомтоор нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 48.8 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс 4.885 сая хүн визгүй зорчих замаар Хятад улсад нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 78.6 хувиар нэмэгдсэн байна. Эхний 11 сард Сингапур, Өмнөд Солонгос, Малайз, АНУ, Тайланд, Япон, Орос, Их Британи, Австрали, Индонези зэрэг улсын жуулчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 120 хувиар өссөн байна. Америк, Өмнөд Солонгос, Орос, Вьетнам, Малайз болон бусад орны жуулчидын Хятадын өндөр хурдны галт тэрэгний тасалбарын захиалга ихтэй байдаг.

Бүтээгдэхүүний тасралтгүй шинэчлэл
Сэтгүүлч олон аялал жуулчлалын агентлагаас энэ онд Хятадын аялал жуулчлалын зах зээл сэргэж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн элбэг дэлбэг байгааг олж мэдэв. Хятадын аялал жуулчлалын салбарынх нь үргэлжлэн шинийг санаачилж, шинэ бүтээгдэхүүн, шинэ маршрут нэвтрүүлж, гадаадын жуулчдад эртний болон орчин үеийг хослуулсан Хятадын соёлын сэтгэл татам байдлыг мэдэрч, технологийн амьдралыг өөрчилдөг шинэ үзэгдлүүдийг мэдэрч, Хятадын хот суурин газрын үзэсгэлэнт амьдралтай нэгдэх боломжийг олгож байна.
Сычуань дахь Чендү Жизиоү олон улсын аялал жуулчлалын үйлчилгээний ерөнхий менежер Ляо Жүнгчян сэтгүүлчдэд хэлэхдээ: "Энэ жил Хятадад ирж аялал жуулчлал хийж байгаа хүмүүс олшрон, аялал жуулчлалын бизнес хурдан сэргэж, өнгөрсөн оныхоос найм дахин их хэмжээний хүлээн авалт хийсэн. Бид мотоциклийн аялалын зарим шинэ маршрутыг эхлүүлсэн. Европ, Австрали, Зүүн өмнөд Азийн орнуудад маш их алдартай. Жуулчид Сычуань, Төвд, Юньнань, Шиньжян, Ганьсү, Чинхай зэрэг газруудад мотоцикль унан аяладаг бөгөөд энэ жил бид Латин Америкийн орнуудаас олон жуулчин хүлээж авсан."
Үйлчилгээнүүд нь байнга шинэчлэгдэж байдаг
Энэ он гарснаас хойш “Төлбөрийн үйлчилгээг цаашид оновчтой болгох, төлбөрийн тав тухыг сайжруулах тухай санал” зэрэг олон таатай бодлогын баримт бичгүүдийг гаргаж, аялал жуулчлалын түгжрэл, хүндрэлийг шийдвэрлэсэн. Хятадад зорчиж буй гадаадын жуулчдын тав тухыг эрс сайжруулсан нь аялахад улам таатай болж байна.
Ctrip-ийн хилийн чанад дахь платформ нь дотоодын 11,000 гаруй байгалийн үзэсгэлэнт газруудад тасалбар борлуулах үйлчилгээг эхлүүлж, олон хэлээр болон олон төлбөрийн аргыг дэмждэг офлайн тасалбар худалдах машиныг дотоодын 40 орчим үзэсгэлэнт газарт суурилуулсан байна. Энэхүү платформ нь өдрийн болон хагас өдрийн аялалын 10,000 гаруй бүтээгдэхүүн борлуулдаг бөгөөд энэ нь гадаадын жуулчдад богино хугацаанд тохиромжтой маршрут, очих газраа сонгоход хялбар болгодог. Энэхүү платформ нь олон хэлээр ярьдаг Хятадын аялал жуулчлалын гарын авлагыг гаргасан бөгөөд энэ нь гадаадын жуулчдад нийтийн тээврээр зорчих, гар утасны харилцаа холбоог шийдвэрлэх, интернетээр аялах, зочид буудал, үзвэр үйлчилгээ, ресторан захиалах гэх мэт иж бүрэн лавлах гарын авлагыг өгдөг.
