solongonews
Цагаан сарын баяраар 14.366 сая хүн Хятадын хилээр орж гарчээ
2025-02-06 11:10
Цагаан сарын баяраар 14.366 сая хүн Хятадын хилээр орж гарчээ

 

Хятадын Цагаачлалын үндэсний газраас Сэтгүүлч 2-р сарын 5-ны өдөр мэдээлснээр, энэ жилийн цагаан сарын баяраар хилийн шалган нэвтрүүлэх байгууллага Хятад, гадаадын 14 сая 366 мянган хүний хилээр орж гарах эрхийг баталгаажуулж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.3 хувиар нэмэгдсэн байна. Эдгээрээс  Хятадын эх газрын оршин суугчид 7.671 сая хүн орж гарсан нь өнгөрсөн цагаан сарын баярын мөн үеэс 5 хувиар нэмэгдэж, Хонкон, Макао, Тайванийн оршин суугчид 5.737 сая хүн орж, гарсан нь өнгөрсөн   цагаан сарын баярын мөн үеэс 5.6 хувиар өсч, гадаадын хүн 958,000 байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт 525 мянган тээврийн хэрэгсэл орж гарсан нь өнгөрсөн цагаан сарын баярын мөн үеийнхээс 14.4 хувиар нэмэгдсэн бөгөөд  Хятад улсын хуурай замын болон далай, агаарын боомтуудын гаалийн бүрдүүлэлт жигд, эмх цэгцтэй байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл