2024 онд Хятадын аж ахуйн нэгжүүдийн "гадаадад гарсан" шинэ өөрчлөлтүүдийг эргэн харахад "Гадаадад гарах" нь 2024 оны ажиглалтын маш чухал өнцөг болсон юм. Аж ахуйн нэгжүүдийн "гадаадад гарах" хурд, тоо, эрч хүч урьд өмнө байгаагүйгээр нэмэгдсээр байна. Хятадын шинэчлэл, нээлт, чансаатай хөгжлийг дэлхий дахинд харуулж, дэлхийн эдийн засгийн салбарт эрч хүчтэй урагшилж буйг харуулж байна.
Хятадын аж ахуйн нэгжүүдийн "гадаадад гарах" үйл явц гүнзгийрэхийн хэрээр Хятадын бараа бүтээгдэхүүн дэлхий даяар улам олон хүнд таалагдаж, хүмүүсийн амьдралын хэв маягийн нэг хэсэг болж байна. "Хар домог: Үкүн" интернет тоглоом нь Хятадын бараа бүтээгдэхүүн, Хятадын соёлд дэлхий даяараа сонирхолтой байгааг гэрчилсэн. Цахилгаан мотоцикл нь Хятадын бохирдол багатай аяллын шийдлийг харуулсан. Роботууд Европ болон Америкийн дунд давхаргынхны амьдралын салшгүй туслагч болсон. Аюулгүй аялал нь олон хүнд Хятадын автомат жолоодох техникийн хөгжлийг таниулсан. Хятадад үйлдвэрлэсэн гар утас Латин Америкчуудын нийтлэг сонголт болсон. Интернет богино хэмжээний кино нь дэлхий дахины үзэгчдийн чөлөөт цагаа өнгөрөөх зугаа цэнгэлийн чухал хэлбэр нь болсон байдаг.
"Гадаадад гарах" үйл явцад Хятадын брэндүүд өнгөрсний "дэлхийн үйлдвэр" гэсэн ойлголтоо орхиж, технологи, бараа бүтээгдэхүүнээрээ бүх түвшний хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангаж, дэлхий дахины хэрэглэгчдэд “Хятадад үйлдвэрлэв”-ийн талаарх ойлголтыг шинээр тодорхойлсоор байна.
Германд болсон 2024 оны Европын хөл бөмбөгийн цомын тэмцээний хамгийн шилдэг ивээн тэтгэгч 13 аж ахуйн нэгжээс тав нь Хятадын компани байсан. Тансаг зэрэглэлийн брэндүүдийн "гадаадад гарах" хурд нэмэгдэн, Хятадын брэндийн нэр нөлөө нэмэгдсээр байна.
Хятадын компаниуд гадаадын зах зээлийг бизнесийн өсөлтийн чухал чиглэл гэж үзэж байна. Жилийн эхний хагаст А хувьцааны жагсаалтад орсон 4000 компанийн хагас жилийн тайланг судалбал, тэдний 53 хувь нь гадаадын орлогоо тайлагнасан байдаг. Энэ үзүүлэлт өнгөрсөн жилийн 45 хувиас ихээхэн өссөн нь аж ахуйн нэгжүүд олон улсын хөгжлийн загварт илүү их анхаарал хандуулж байгааг харуулж байна.
Сүүлийн таван жилд Хятадын хил дамнасан цахим худалдааны нийт хэмжээ 10 дахин өссөн. 2024 онд хил дамнасан цахим худалдааны өсөлт илүү тодорхой болсон. Гаалийн ерөнхий газрын сүүлийн үеийн урьдчилсан тооцоогоор 2024 оны эхний гурван улиралд Хятадын хил дамнасан цахим худалдааны импорт, экспортын хэмжээ 1.88 триллион юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 11.5 хувиар өссөн. Хил дамнасан цахим худалдаа нь Хятадын гадаад худалдааны хөгжилд чухал хөдөлгөх хүч болж, дэлхийн хэрэглэгчдэд илүү олон төрлийн худалдан авах боломжийг олгосон юм.
Хувцас гоёлоос спортын бүтээгдэхүүн, тэжээвэр амьтнаас гоо сайхны бүтээгдэхүүн, ухаалаг гэр ахуйн бараа бүтээгдэхүүнээс цахилгаан хөдөлгүүрт унадаг дугуй, 3D хэвлэгчээс автомашин хүртэлх "Хятадад үйлдвэрлэв" нь аливаа зүйлийг чимээгүйхэн ундаалж, гадаадын жирийн хэрэглэгчдэд хэрэглээний жинхэнэ шинэчлэлийг мэдрүүлж, хүмүүсийн сайн сайхан амьдралын салшгүй нэгэн бүрэлдэхүүн болсоор байна.
