solongonews
Юанийн ам.доллартой харьцах ханш буурчээ
2015-12-18 10:18
Юанийн ам.доллартой харьцах ханш буурчээ.

БНХАУ-ын Ардын банк юанийн ханшаа буурууллаа. Ойролцоогоор нэг ам.доллар 6.4495 юаньтай тэнцжээ. Энэ нь 2011 оны долдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт юм.

Хятадын Ардын банкны энэ шийдвэрийг эдийн засагчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Ихэнх нь үүнийг Хятадын эдийн засаг, ялангуяа экспортын бууралттай холбож буй бол Олон улсын валютын сангийн нөөцийн валютын сагсанд юань багтсантай холбон тайлбарлах нэгэн ч байна.

Олон улсын валютын сан энэ сарын 1-нд БНХАУ-ын мөнгөн тэмдэгт юанийг дэлхийн нөөц валютын сагсанд оруулсан билээ.

Эдийн засгийн хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг Хятадын мөнгөн тэмдэгтийн ханш өнгөрсөн наймдугаар сард огцом унахад дэлхийн хөрөнгийн зах зээлд нөлөөлж, түүхий эд, хөгжиж буй орнуудын валют ч хямдарсан юм.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Синь Хуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл