“Сэтгэлд дотно Хөлөнбуйр” зохион бичлэгийн тэмцээний анхан шатны шалгаруулалт Шинэ Барга баруун хошуунд 11 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулагдлаа. Монгол Улсын хэмжээнд зарласан энэхүү зохион бичлэгийн тэмцээнд 64 бүтээл оролцож, 24 бүтээл шийдвэрт тэмцээнд оролцохоор боллоо. Шийдвэрт тэмцээнийг 11 дүгээр сарын сүүлээр Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотод Монгол, Хятад хоёр улсын мэргэжлийн шүүгчид шүүж дүнгээ гаргана. Энэ үеэр гала концерт зохион байгуулж шагнал гардуулах болно.

Тэмцээний анхан шатны шалгаруулалтын үеэр
Энэ жилийн эхэнд зарласан “Сэтгэлд дотно Хөлөнбуйр” зохион бичлэгийн тэмцээнийг Хөлөнбуйр хотын Ухуулах хэлтсийн гадаад алба, Монгол Улсын Чойбалсан хотын Нийгмийн хөгжлийн хэлтэс хамтран санаачилж, Шинэ Барга баруун хошууны Ухуулах хэлтсийн гадаад алба, Монгол Улсын Чойбалсан хотын Дорнод сонин, Шинэ Барга баруун хошууны Монгол Улсын Дорнод аймагт суугаа сурвалжлагчийн баг хариуцан хийж байгаа билээ. Энэхүү тэмцээнд 18-82 насны иргэд оролцсон байна. Иргэд Хөлөнбуйр хотод сурч боловсорч, богино хугацаанд ажиллаж амьдарч байсан тухайгаа болон Хөлөнбуйрын хөгжил дэвшил, дүр төрхийг тод дүрсэлсэн байна.




Анхан шатны шалгаруулалтын шүүгчид
