solongonews
Хэ Лифэн АНУ-ын Сангийн сайд асан Хэнри Паулсонтой уулзав
2025-03-17 11:59
Хэ Лифэн АНУ-ын Сангийн сайд асан Хэнри Паулсонтой уулзав

 

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төвийн санхүү эдийн засгийн хорооны дарга Хэ Лифэн 3-р сарын 16-ны өдөр Бээжинд Америкийн Сангийн сайд асан Хэнри Паулсонтой уулзаж, хоёр тал Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцаа болон дэлхийн эдийн засгийн асуудлаар санал солилцов.

Хэ Лифэн хэлэхдээ, Хятадын эдийн засаг сэргээн хөгжүүлэх эрч хүчээ хадгалж, инновацид суурилсан хөгжил илэрхий үр дүнд хүрч, зах зээлийн хүлээлт үргэлжлэн сайжирч, дотоодын эрэлт хэрэгцээний боломж болон дотоод эргэлтийн орон зай асар их, хөгжлийн шинэ төлөв байдал хурдатай бүрдэж, Хятад улсын эдийн засгийн урт хугацааны өсөлт хөгжил өөрчлөгдөөгүй, хэтийн төлөв маш сайн хэвээр байна гэв.

Хэнри Паулсон хэлэхдээ, Америк Хятадын харилцаа маш чухал бөгөөд ногоон өөрчлөлт бол ерөнхий чиг хандлага юм. Паулсон  сангийн институт нь Америк Хятадын харилцааны тогтвортой байдал, ногоон болон нүүрстөрөгч багатай хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл