solongonews
Хөхөгчин могой жил аз жаргал авчирч, түмэн бодис шинээр амилна
2025-02-27 17:51
Хөхөгчин могой жил аз жаргал авчирч, түмэн бодис шинээр амилна

Хятад улс "Цагаан сарын баяр"-ыг дэлхийн өвд бүртгүүлсний дараа анхны сар шинийн баяраараа дэлхий даяар төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулав. Өнө эртний түүхтэй Цагаан сарын баяр нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн биет бус соёлын өв, дэлхий даяар тэмдэглэх арга хэмжээ болж, бүх улс орны хүмүүст Хятадын соёлын гүн гүнзгий сэтгэл татам байдлыг мэдрүүлэн, тэдний сэтгэлийг ойртуулах үндэс суурийг тавьж, харилцан ойлголцол, хүмүүнлэгийн хэлхээ холбоог бэхжүүлж байна.

Гайхамшигтай үзэмж- Шинэ хавар шинэ эхлэл
ОХУ-ын хоёр дахь том хот, алдартай түүхт хот Санкт-Петербургт Цагаан сарын шинийн нэгний өглөө эрт хүмүүс хамтдаа Цагаан сарын баяраа тэмдэглэв. "Цагаан сарын удиртгал" дууны уянгалаг аялгуунд Нева мөрний дээгүүр тавигдсан өвлийн ордны гүүрэн дээр улаан өнгийн гэрэл мөрний усанд гялалзан тусаж, хөгжмийн хөгжөөнтэй аялгуу шөнийн тэнгэрт цангинан, хөхөө өвлийн хүйтэнд халуун дулаахан баярын уур амьсгалыг авчирна.
Орон нутгийн уламжлал ёсоор Нева мөрөн дээрх гүүрнүүдийг зөвхөн жил бүрийн 04-р сараас 11-р сар хүртэл тогтмол нээдэг бөгөөд том хөлөг онгоцууд дамжин өнгөрөх боломжтой болдог. Санкт-Петербург хотын гадаад харилцааны хорооны дарга Григорьев:
- Энэ бол Санкт-Петербург хот гадаадын баяр ёслолд зориулан гүүрийг анх удаа нээлттэй болгож байгаа бөгөөд  Хятад улсын найз нартаа тусгайлан зориулж буй юм гэж хэллээ.
АНУ-ын Нью-Йорк дахь Эмпайр Стэйт Билдингээс Их Британийн Лондон хотын аварга том эргэх хүрд, Японы Токио цамхгаас Италийн Турин хотын Мэнгэ Антонеллиана хүртэл олон улс орны түүхэн дурсгалт барилгууд улаан өнгийн гэрэл асааж Цагаан сарын уур амьсгалаар дүүрэн байлаа. 

Малайзын нийслэл Куала Лампурт 1200 дрон шөнийн тэнгэрийг гийгүүлж, могой, аварга хулсны баавгай, малайн бар гэх зэрэг дүрсийг гаргаж харуулжээ. Францын нийслэл Парис хотын Могадор театрт "Хөхөгчин могойн бүжиг" ардын хөгжмийн үзүүлбэр, Хятад, Францын залуусын хамтарсан найрал дуу хангинан, Иракийн нийслэл Багдад хотод хоёр утаст хуур болон Иракийн уламжлалт хөгжмийн зэмсгүүд эгшиглүүлэн тоглож Цагаан сарын баярыг тэмдэглэлээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Шуудангийн Захиргаа Нью-Йорк хотноо Могой жилд зориулан шуудангийн марк хэвлэн тараажээ. Беларусийн Харилцаа холбоо, мэдээлэлжүүлэлтийн яам, Беларусийн Улсын Их Сургуулийн Күнзийн Институт хамтран “Могой” гэх ханз үсэг, “Могой жил" гэсэн Беларус үсгийг хослуулж бичсэн маркийг худалдаанд гаргажээ. 
- Цагаан сарын өнгө аяс, дуу чимээ, сэтгэл хөдлөл нь үг хэл болон бүс нутгийн хил хязгаарыг давж, олон улсын соёлын солилцооны чухал холбоос болж байна. Дэлхийн улам олон газарт Цагаан сарын баярыг тэмдэглэж байна. Энэ нь Хятадын соёлын агуу татах хүчнийг харуулж байна гэж Пакистаны "Торгоны замын судалгааны нэгдсэн холбоо"-ны үүсгэн байгуулагч дарга Земир Аван хэллээ. 

 Цагаан сарын баярыг хуваалцна
Цагаан сарын баярын үеэр бөмбөрцгийн өмнөд хагаст орших Зимбабве улсын нийслэл Хараре хотод халуун зун болж байлаа. Шинээр байгуулагдсан Зимбабвегийн залуучуудын арслант бүжгийн хамтлаг анхны гайхалтай тоглолтоороо хүмүүсийн таашаалд хүрчээ. Багийн гишүүд Хятадын арслант бүжгийн уламжлалт хувцастай цовхчин үсэрч байв. Арслант бүжгийн багийн ахлагч Тичаона Зимуто "Хятадын Цагаан сарын баярын соёлд арслант бүжиг бүжиглэх нь аз жаргалыг бэлгэддэг гэж бид ойлгож байна. Энэхүү үзүүлбэр нь арсланг сайн мэддэг Зимбабвегийн үзэгчдэд үнэхээр шинэлэг юм гэж хэллээ.
Цагаан сарын баярын өмнөхөн Нидерландын Гаага хотын Де Уитхоф спортын төвд болсон мэргэжлийн хоккейн тоглолтын завсарлагааны үеэр Хятад, Нидерландын залуус арслант бүжиг бүжиглүүлэн, орон нутгийн иргэдэд өвлийн спортын наадам, Цагаан сарын баярын онцгой сэтгэгдэл төрүүлж байсан юм.

Египетийн Гиза хотод Цагаан сарын баярын луут завины олс татах уралдааныг зохион байгуулж, хүмүүст янз бүрийн соёлын уламжлалын уялдааг мэдрүүлжээ. "Цагаан сарын баяр" арга хэмжээ Алжирын хоёрдугаар их сургуульд болж, оюутан Иссамфин:
- Цаасан хайчилмал хийж, амар амгалан эв нэгдэлтэй дорнодын философийг мэдэрсэн гэж хэллээ. Унгарын Будапешт дэх Хятадын соёлын төвд Хятад, Унгарын биет бус соёлын өв тээгчид тус тус Сүжөү хатгамал болон Мачиү хатгамлын түүхэн уламжлал, уран сайхны онцлогийг танилцууллаа. Хятад улсад олон жил амьдарч байсан Чад Хорри Английн Лондон хотод “Баясгалант цагаан сар- Сонгодог биет бус соёлын өв” арга хэмжээний үеэр “Буян”, “Монгой” гэдэг ханз үсэгтэй уран бичлэг бичжээ. Тунис улсын нийслэл Тунис хотод нутгийн иргэд Хятадын зоогийг амтлан, хятад өлзий зангиа хийж, ерөөл зөгнөлийн ханз бичлээ. Йорданы Филадельфийн их сургуульд хүмүүс Хятад шатар тоглон, цай амсаж, VR видеогоор Хятадын уул ус, үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхлоо. Замби дахь Шао Линь сүмийн соёлын төвд хүмүүс хонх дуугаргаж, даатган залбирахаар дараалал үүсгэн зогсов.

Цагаан сарыг дэлхий даяар тэмдэглэж, таван тивийн иргэд хамтдаа хөгжилдөв. Хятадын Цагаан сарын уур амьсгал, зан заншил дэлхийн өнцөг булан бүрд тархаж, янз бүрийн орны ард түмэнд баяр баясгалан, аз жаргалыг хуваалцах боломж олгожээ.
 Цагаан сарын баяраа тэмдэглэж ирээдүй зүг урагшилна
Дэлхийн Цагаан сарын уур амьсгал бол соёл иргэншлийн хамтын эгшиг юм.
Могой жил соёлын баялаг агуулгаараа онцлогтой. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш Цагаан сарын баярын үеэр хэлсэн үгэндээ:
- Могой бол мэргэн ухаан, тууштай байдал, шинэ эхлэлийг харуулдаг. Дэлхийн энэ хүнд хэцүү цаг үед бид энх тайван, эрх тэгш байдал, шударга ёсны төлөө тэмцье гэж хэллээ. НҮБ-ын соёл иргэншлийн нэгдлийн холбооны дээд төлөөлөгч Моратинос:
- Могой нь мэргэн ухаан, ухаалаг байдлыг бэлгэддэг бөгөөд мөн өөрчлөлт, хөгжлийг илэрхийлдэг. Дэлхийн олон сорилтуудын өмнө энэ илэрхийлэл нь бидэнд итгэл найдвар, эерэг энерги өгөх болно гэж хэллээ.
Цагаан сарын баяраар дэлхий нийт Хятадын соёл иргэншлийн гүн гүнзгийг мэдэрч, Хятадын соёл иргэншлийн зохицол, уужим багтаамжтай байх, эв нэгдэл, харилцан хуваалцах тухай ойлголтыг улам гүнзгий ойлгож, түүнээс мэргэн ухаан, хүч чадлыг авч чадна.


Пакистаны Глобал Торгоны Замын Судалгааны Холбоог үүсгэн байгуулагч Аваны харж буйгаар Цагаан  сарын баяр нь хүн ба байгаль хоёрын эв найртай зэрэгцэн орших үзэл баримтлалыг илэрхийлдэг. Хүмүүс хавар, байгалийн шинэ мөчлөгийг угтан авахдаа байгалийн хуулийг хүндэтгэж, бүх зүйлд сайнаар хандахын чухлыг ойлгож, тогтвортой хөгжлийг биелүүлэхийн төлөө идэвхтэй зүтгэж байна.

- Цагаан сарын баяр бол манай гэр бүлийн баяр болж байна. Цагаан сарын баяр нь гэр бүлийн нэгдэлд гол анхаарлаа хандуулж, өнгөлөг уламжлалт баяр ёслолын үйл ажиллагаа нь үнэн, сайн сайхан, гоо сайхныг эрэлхийлэх үзэл санааг харуулж байна гэж Беларусь, Хятадын найрамдлын нийгэмлэгийн дэд дарга Алина Гришкевич хэлж байв.
Кенийн олон улсын харилцааны эрдэмтэн Келвин Адшир:
- Цагаан сарын баяраар илэрхийлж буй хуваалцах, багтаамжтай байх үзэл санаа олон хүнд хүрлээ. Бид хамтдаа наадмын баяр баясгаланг хуваалцаж, Африкийн уламжлалт бөмбөр, Хятадын бүжгийг нэг тайзан дээр тоглосон гайхалтай туршлага байлаа!
Сенегалын Мэдээллийн Агентлагийн ерөнхийлөгч Момар Дионге:
- Хятад улс өөрийн уламжлалт соёлоо хамгаалж, өвлүүлээд зогсохгүй, бусад оронтой илэн далангүй идэвхтэй солилцоо хийж байна. Цагаан сарын баяраар илэрхийлсэн эв санааны нэгдэл, харилцан туслалцах сэтгэлийг би онцгойлон үнэлж байна. Шинэ ондоо хүмүүс бие биенээ ахан дүүс шиг харж, нийт хүн төрөлхтөн амар амгалан амьдрахыг чин сэтгэлээсээ хүсч байна гэж хэллээ. 

Соёл иргэншил нь бүх зүйлийг ус шиг чимээгүйхэн ундаалдаг. Эртний хэрнээ эрч хүчтэй, өнгөлөг, дулаахан соёлын бэлгэ тэмдэг болсон Цагаан сарын баяр Хятад болон дэлхийн хоорондох зайг улам ойртуулсаар байна. Йорданы Хятад судлаач Самир Ахмед:
- Соёлын солилцоо бол хүн төрөлхтний харилцан ойлголцлыг дэмжих хамгийн үр дүнтэй бөгөөд нөлөө бүхий хэрэгсэл юм. Цагаан сарын баяр бол харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх чухал тээгч, боломж юм гэж хэллээ.

 

Зохиогч: ЧЮ ШЯА
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл