solongonews
Хятадын цахим бизнесийн салбар түргэн хөгжиж байна
2015-12-18 18:30
Дэлхийн интернетийн II бага хуралд оролцогсдын хамгийн их авч хэлэлцсэн сэдэв интернeтийн эдийн засгийн асуудал байлаа.

Хэдийгээр бусдаас оройтож эхэлсэн боловч уг салбаран аж ахуйн нэгж тасралтгүй инновацтай ажиллаж байгаагийн дээр засгийн газраас ихээр дэмжсэний ачаар Хятадын цахим бизнесийн салбар сүүлийн жилүүдэд үсрэнгүй хөгжиж, улс орны эдийн засгийн өсөлтийн шинэ цэг болсон байна.

Үүний зэрэгцээ, иж бүрэн бодлого, хууль тогтоомж нь цахим бизнесийн салбарын эрүүл хөгжлийн баталгаа болжээ. Урамшуулал, хяналт удирдлагыг зэрэг хэрэгжүүлэх нь Хятад улсын цахим бизнесийн салбарын ирээдүйн тогтвортой хөгжлийн гол хүчин зүйл болно.

Тоо баримтаас үзвэл, 2015 оны эхний 10 сард Хятад улсын интернeтийн жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 2 их наяд 948 тэрбум 400 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 34.6 хувиар өссөн бол бүтэн жилд 3 их наяд хүрч мэднэ. 2015 онд үндэсний хэмжээнд цахим бизнес худалдааны нийт хэмжээ 18 их наяд юань хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 35 хувиар нэмэгдэн, Хятад улс интернэтийн жижиглэнгийн худалдааны зах зээлээрээ дэлхийд тэргүүлж болзошгүй байна.

Цахим худалдаа эрчтэй хөгжиж буй нь засгийн газраас энэхүү шинэ хөгжиж буй салбарт дэмжлэг үзүүлсэнтэй салшгүй холбоотой. Ойрын хоёр жилд Хятад улсын удирдагчид "Интернэт +"үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд цахим худалдааг хөгжүүлэхээ олон удаа илэрхийлсэн юм. Энэ оны 5-р сард Төрийн зөвлөл цахим худалдааг хөгжүүлэн эдийн засгийн шинэ хөдөлгүүр хүч болгох тухай саналыг хэлэлцсэн юм. Судлаач Жао Пин хэлэхдээ:

"Хятад улсын цахим худалдааны түвшин дэлхийд дээгүүр орно. Цахим худалдааны цар хүрээ, хэрэглэгчдийн тоо, зах зээлийн солилцооны хэмжээгээр хамгийн ихэд орно. Тогтвортой өсөлтийн явцад цахим худалдаа эдийн засгийн өсөлтөд хөшүүргийн үүрэг гүйцэтгэх байдалд анхаарал хандуулах ёстой. Энэ оны эдийн засгийн тогтвортой өсөлт хоёр салбартай ихээхэн холбоотой байна. Нэг нь бизнес эрхэлж, шинийг бүтээх. Хоёр дахь нь "интернэт+" юм. Энэ хоёр бодлогыг биелүүлэхэд олон таатай орчин, бодлогын дэмжлэг хэрэгтэй."

"Нэг талаар бид хууль зүйн бүтээн байгуулалтыг хурдасгах гэж одоогоос цахим бизнесийн тухай хууль тогтоомжийн ажил хийж байна. Нөгөө талаар, хяналт удирдлагын арга барилыг боловсронгуй болгоно. Үйлдвэр худалдааны үндэсний ерөнхий газар интернэт худалдааны удирдан хамаарах гол байгууллага болсны хувьд уламжлалт удирдан хамааралт нь шинэ байдалд зохицохоо больж, мэдээллийн технологийн аргыг чухалчлах хэрэгтэй болж байна. Үүний зэрэгцээ, Цахим бизнес болон интернэтийн компаниудтай илүү сайн харилцаа холбоотой байж, тэдний саналыг илүү сайн сонсож, тэднийг удирдан жолоодож, дүрэм журмыг сайн мөрдөхийг тэдэнд шаардах хэрэгтэй болж байна. Мөн түүнчлэн гуравдагч талын арилжааны тавцан ч интернэт дэлгүүрүүдэд хариуцлагатай байж, сахилга болоод дотоод хамааралтаа эрчимжүүлэх хэрэгтэй."

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Синь Хуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл