solongonews
Хятадын робот дэлхийн анхааралд
2025-02-07 10:43
Хятадын робот дэлхийн анхааралд

2024 онд дэлхийн шинжлэх ухаан, технологийн салбарт Хятадын роботын үйлдвэрлэл хүчтэй “давалгаалан” орлоо. Хоолны хүргэлтийн үйлчилгээнээс аж үйлдвэрийн үйлдвэрлэл, эмнэлгийн тусламжаас ухаалаг гэр ахуйн хэрэгсэл, хэрэглэгчийн үйлчилгээнээс логистик, агуулах хүртэлх салбаруудад Хятадын роботууд хаа сайгүй байгаа бөгөөд дэлхийн ухаалаг үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн шинэчлэлд шилдэг үзүүлэлт, шинэлэг технологиороо Хятадын төсөл, мэргэн ухааны хувь нэмрээ оруулж байна.

Хятадын роботууд дэлхий даяар танигдаж байна

Ассад зах зээлд нарийвчлан судалгаа хийсэн бөгөөд 1000 ам.доллараас бага үнэтэй гэр цэвэрлэгч ухаалаг роботуудыг Иранд эрэлт хэрэгцээ ихтэй байхад Хятадад гэр цэвэрлэгч ухаалаг роботын борлуулалтын дундаж үнэ 1000 ам.доллараас хамаагүй бага байгааг олж мэджээ. Ассадын хувьд Хятадын гэр цэвэрлэгч ухаалаг робот нь өртөг багатай төдийгүй, илүү ухаалаг чадавхтай байдаг. Ирээдүйд Хятадын роботын илүү олон брендүүд Ираны хүмүүст хүрнэ гэдэгт тэрээр бат итгэдэг.

Ази, Хойд Америк, Европ, Өмнөд Америк, Африк хүртэлх Хятадын үйлчилгээний роботын компаниуд хаа сайгүй харагдаж байна.

Энэ оны 03-р сард Pudu Технологийн ХХК-ын робот Lindа, Kalev нар Эстонын Тартугийн Их Сургуулийн Клиникт албан ёсоор "нэгдсэн". Тэдний гол үүрэг нь эмнэлэгт ирж буй өвчтөнүүдийн эмчилгээний  өрөө тасгийг түргэн шуурхай эрж олохыг батлах явдал юм.

Дөрөвдүгээр сард Gaussian Robotics-ийн үйлдвэрлэсэн 30 гаруй ширхэг Scrubber 50 Сербийн супермаркетын МАХI-д амжилттай худалдаанд гарчээ. Робот бүр ойролцоогоор 3000 хавтгай дөрвөлжин метр талбайн цэвэрлэгээг бие даан хариуцдаг бөгөөд энэ нь цэвэрлэгчдийн ажлын ачааллыг ихээхэн багасгадаг.

Аравдугаар сарын эхээр Keenon ухаалаг Технологийн ХХК-ын үйлдвэрлэсэн Т9 робот нь QооQоо хэмээх Өмнөд Солонгосын алдартай хоолны газрын брендийн салбар дэлгүүрт "ажилд орж", хоолны газрын таваг, сав хураах ажлыг хариуцсан юм.

- Роботоор үйлчлүүлэх хөгжилтэй. Энэ робот маань энд тэнд мөргөлдчих вий гэж санаа зовж байсан ч одоогоор тийм зүйл огт тохиолдоогүй гэж Өмнөд Солонгосын үйлчлүүлэгч Ли Су Юан тайлбарлав.

Олон улсын Дата компани (IDС)-ийн гаргасан тайланд тэмдэглэснээр 2023 онд Хятадын үйлчилгээний роботын үйлдвэр худалдааны экспортын нийт орлого ойролцоогоор 1.51 тэрбум юаньд хүрчээ. Тэдгээрээс Ази, Номхон далайн болон Европын зах зээл нь үйлчилгээний роботын гадаад орлогын 90 хувийг хангасан байна. Толгой аж ахуйн нэгжүүдийн гадаад орлого дотоодын зах зээлийн орлогоос давсан бөгөөд гадаад худалдаа нь тэдний гүйцэтгэлийн өсөлтөд чухал хөдөлгүүр болж байна.

Олон Улсын Роботын Холбоо роботуудыг аж үйлдвэрийн робот, үйлчилгээний робот гэсэн хоёр төрөлд хуваадаг. 2024 онд Хятадын үйлдвэрлэсэн маш олон роботууд гадаадад гарч, олон улсын зах зээлд өөрийн орон зайг эзэлсэн байна.

Энэ оны 10-р сард 100 гаруй зөөврийн роботыг Ляонин мужийн Шэньян хотын Шиньсүн ухаалаг паркт эмх цэгцтэй байрлуулж, Франц руу илгээх гэж байлаа. Шиньсүн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нь бүх төрлийн аж үйлдвэрийн роботуудыг хамруулдаг. Шиньсүн нь аж үйлдвэрийн роботын салбарт хамгийн олон бүтээгдэхүүний төрөлтэй компаниудын нэг хэвээр байгаа юм. Энэ нь компанийн гадаад зах зээлд гарамгай үр дүнд хүрэх бат бөх үндэс суурийг тавьсан.

Олон улсын роботын холбооны мэдээлснээр Хятадын аж үйлдвэрийн роботын экспорт 2023 онд 118300 нэгжид хүрэв. Хятадын Гаалийн мэдээлснээр 2023 онд Хятадын аж үйлдвэрийн роботын экспорт 86.4 хувиар өсөв. Гадаад эдийн засаг худалдааны их сургуулиас гаргасан Хятадын аж үйлдвэрийн роботын худалдааны талаарх сар тутмын хяналтын тайланд энэ оны 01-р сараас 06-р сар хүртэл Гуандүн, Шанхай, Жянсү, Жэжян, Шаньдүн, Аньхүй зэрэг зургаан муж, хотуудын аж үйлдвэрийн роботын экспортын хэмжээ тус улсад тэргүүн байр эзэлсэн байна.

Технологийн манлайлал бол "Гадаадад гаргах"-ын итгэл найдвар

2024 оны 03-р сард АНУ-ын Амаzоn-ын борлуулалтын жагсаалтын эхний байрыг тухайн өдөр зах зээлд гарсан Хятадын гэр цэвэрлэгч робот - Юньжин J4 /Хилийн чанад дахь хувилбар/ эзэлсэн байна.

Цэвэрлэгээний хувьд ижил бүтээгдэхүүнүүдээс 60 хувь илүү байдаг. Шалан дээрх нарийн тоосонцрыг 99 хувьд цэвэрлэж чаддаг. Гэр цэвэрлэгч роботын хогийг 30 хоног хаях шаардлагагүй, тоосны шуудайнуудад үнэр танар орно гэж санаа зовох хэрэггүй юм. Юньжин J4-ийн хилийн чанад дахь хувилбарын чадавхын талаар Юүньжин J4-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жан Жюүньбин:

- Хамгийн чухал нь энэ бүтээгдэхүүн гадаадын үйлчлүүлэгчдийн шаардлагыг хангаж чадсан байна гэж хэлэв.

Yarbo хэмээх бүрэн чадамжтай хашаа цэвэрлэх робот бас үүний нэг сайн жишээ юм. Найман жил тасралтгүй судалсны эцэст багийнхан хуурай зайн технологид шинэ дэвшил гаргажээ. Одоогийн байдлаар Yarbo робот -45 хэмийн хүйтэнд хэвийн ажиллахаас гадна, 550 хавтгай дөрвөлжин метр талбай, 2.5 сантиметр гүн хурсан цас буюу 10000 гаруй хавтгай дөрвөлжин метр талбайг нэг цэнэглэлтээр цэвэрлэж чаддаг.

Олон өгөгдлийг нэгтгэсэн тухайд Хүн-машин-байгалийн харилцаа зэрэг хамгийн сүүлийн үеийн технологид шинэ дэвшил гарсан, хурд хасах төхөөрөмж, хязгаарлах /эзэмших/ төхөөрөмж, үйлчлэх систем  зэрэг үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд улам бүр төгс болсон, Гагнуур, хий үлээх зэрэг аж үйлдвэрийн роботууд болон мэс засал, ложистик зэрэг үйлчилгээний роботууд нь бүхэл бүтэн машины гүйцэтгэл, аюулгүй байдлын түвшинг үргэлжлүүлэн сайжруулсан зэрэг. Статистик мэдээгээр 2024 оны 07-р сарын байдлаар Хятад улс роботтой холбоотой 190 мянга гаруй патентийг эзэмшсэн. Энэ нь дэлхийн нийт патентын 2/3 хувийг эзэлж байна.

Роботын үйлдвэрлэлийг цаашид хөгжүүлэх шинэ эрч хүчийг нэмэгдүүлэхийн тулд 2024 оноос Хятад улс цуврал арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн.

Олон газрууд хөрөнгө санхүүгийн бодит дэмжих арга хэмжээ авч үйлдвэрлэлийн шинэчлэл, хөгжлийг хурдтай дэмжиж байна. Жишээлбэл, Сычуань мужийн Тяньфү шинэ бүс "Судлан нээхийг дэмжих гол бодох арга", "Үйлдвэрлэлийн томоохон загваруудын судалгаа, боловсруулалт, хэрэгжүүлэлтийг дэмжих" зэрэг олон арга хэмжээнүүд дэвшүүлсэн юм.

Өрсөлдөөн нь урагш ахиулж, хамтын ажиллагаа нь ашигтай нөхцөл байдлыг бий болгодог. Технологийн гол асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ Хятадын роботын компаниуд түншүүдтэйгээ хамтран шинэчлэлт хийж, хөгжүүлж байна. Хятадын JАКА роботын технологийн ХХК, Францын Schneider Electric ХХК нь стратегийн хамтын ажиллагааны түншлэл болж, ухаалаг үйлдвэрлэлийн системд хамтран ажиллах роботын хэрэглээг гүнзгийрүүлэв. DОВОТ технологийн ХХК, ЕLIТЕ RОВОТS роботын ХХК ба ESTUN AUTOMATION ХХК нь Герман, Швейцарьт Европын төв байраа нээв.

- Гадаадын робот үйлдвэрлэгчидтэй харьцуулахад Хятадын үйлчилгээний роботууд илүү сайн үйлдвэрийн үндэс суурь, хэрэглээний орчинтой юм гэж Хятадын электроникийн нийгэмлэгийн бодлого судалгаа, олон улсын хамтын ажиллагааны төвийн захирал Ван Хуань хэлэв. Хятадын аж үйлдвэрийн цар хүрээ өргөн, төрөл бүрэн юм. Аж үйлдвэрийн хүчирхэг орон байгуулах бодлого нь роботын үйлдвэрлэлийн хөгжилд өргөн цар хүрээтэй боломж олгож байгаа юм гэж хэлэв.

"Гадаадад бүтээгдэхүүн гаргаж" байсан нь "Гадаадад брэнд гаргах" болов

Хятадын роботууд Хятадын үйлдвэрлэлийн хүч чадал, Хятадын брэндүүдийн нэр хүндийг  дэлхий дахинд өсгөж байна. Хятадын компаниуд илүү олон төрлийн  борлуулалтын зам нээж, гадаадад нутагшуулах үр ашигтай арга хэмжээ авснаар бараа бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлсэн.

Японд "Муурны чихтэй" хүнс хүргэлтийн робот "Белла" хоолны салбарт "од" болжээ. Муур шиг хөөрхөн дүр төрхтэй учраас орон нутгийн хэрэглэгчид "Белла"-гаас хөөрхөн санаа авч, шог зураг, нарийн хийцтэй дүрсийн загваруудыг бүтээсэн байдаг.

- То В бизнесийг сайн хийх угтвар нөхцөл нь даяарчлал, тухайн орон нутагт нь гүнзгий нутагшуулах явдал юм гэж Pudu роботын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жан Тао хэллээ. Өнөөдөр энэ арга бодлого Японы зах зээлд амжилттай хэрэгжсэн - Zensho, Skylark, Saizeriya зэрэг Японы алдартай хоолны газрын брэндүүд Pudu-ийн үйлчлүүлэгч болж, хоолны хүргэлтийн роботын салбарт Pudu нь зах зээлд хамгийн өндөр хувийг эзэлдэг компаниудын нэг болоод байгаа юм.

- Өмнө нь бидний экспортод гаргадаг технологи, бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь наалт тэмдэг наадаг байсан бол одоо гадаадад гаргах бараа бүтээгдэхүүнд 'КЕЕNОN' логог хэвлэх болсон нь брэндийн олон улсын хэмжээнд нэвтрүүлэх чухал илэрхийлэл болсон юм гэж КЕЕNОN ухаалаг технологийн ХХК-ийн Литүн хэлэв. Гадаадын улс орнууд роботын ангиллын талаар маш бага мэддэг байсан учраас компани холбогдох аж үйлдвэрийн стандартуудыг боловсруулахад идэвхтэй оролцож байгаа бөгөөд одоог хүртэл 60 гаруй ороноос роботын гэрчилгээ авсан байна.

Зарим дүрмийн бодлогууд маань роботын компаниудын хилийн чанадад ажиллуулах үзэсгэлэнд дагалдан явдаг. 2024 онд Гуандүн мужийн Худалдааны танхимын хэлтсээс боловсруулсан “Гуандүны арилжаа дэлхийд” хэмээх "Гуандүн бараа бүтээгдэхүүний гадаадад ажиллуулах үзэсгэлэнгийн тавцангийн жагсаалт"-д харуулснаар  гадаад худалдааны аж ахуйн нэгжүүд гадаадын үзэсгэлэнд оролцсон тохиолдолд лангууны түрээсний 80 хувиас хэтрүүлэхгүй, 30 мянган юаниас давуулахгүйгээр нөхвөр олгох боломжтой гэж тодорхой заасан байна.

Гадаадын зах зээлд хэрэглэгчид борлуулалтын дараах үйлчилгээнд маш өндөр шаардлага тавьдаг. Хятадын роботын шинэ брэнд тухайн орон нутгийн зах зээлд орж ирэхэд хэрэглэгчид:

- Хэрэв таны аж ахуйн нэгж нэг жил ажиллаад үүд хаалгаа барьсан бол борлуулалтын дараах үйлчилгээг хэрхэх вэ? Миний бүтээгдэхүүний засвар үйлчилгээг хэн хариуцах вэ, надад ямар баталгаа хангах вэ гэж үргэлж асуудаг. Хэрэглэгчдийн анхаарал хандуулж буй эдгээр асуудлыг шийдэхийн тулд Хятадын компаниуд хилийн чанадад үйлчилгээний сүлжээг байгуулсан байна.

Сүүлийн жилүүдэд Ши Түө технологийн ХХК нь Хойд Америкийн зах зээлд өөрийн гэсэн борлуулалтын дараах үйлчилгээний системийг бий болгож, хэд хэдэн мэргэжлийн борлуулалтын дараах үйлчилгээний компаниудыг сонгож, борлуулалтын дараах үйл явцын нэгдсэн системийг бий болгожээ. Дэлхий дахины борлуулалтын дараах үйлчилгээг хариуцсан Ши Түө технологийн ХХК-ны хариуцлагатай албаны хүн Дэн Шэн:

- Хэрэв АНУ-ын хэрэглэгч засварын өргөдөл илгээвэл компаниас хэрэглэгчийн гэрээт бүтээгдэхүүнийг авч тухайн орон нутгийн засварын станц руу хүргэдэг гэж хэлсэн юм.

Хятадын брэндүүд "Гадаадад гарч", бас "Урагш ахих" ёстой. 2024 онд Хятадын роботын компаниуд брэндийнхээ нэр хүндийг өсгөөд зогсохгүй борлуулалтын дараах үйлчилгээг өргөжүүлснээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлсэн байна. Энэ нь зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд нь хүчтэй дэмжлэг үзүүлдэг гэдгийг аж үйлдвэрийн шинжээчид онцолсон байна.

2024 онд Хятадын роботуудын хилийн чанадад гарах хурд гайхалтай байлаа. Хятад улс гадаадад бүтээгдэхүүн гаргаж байснаас гадаадад брэнд гаргах болсон төдийгүй, Хятадын роботын үйлдвэрлэлийн дэлхийд гарах шинэ тод томруун эхлэл болсон юм. Хятадын роботын үйлдвэрлэл нь илүү нээлттэй байдлаа дэлхий дахины үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, чанарын гинжин хэлхээнд нэгдэж, бүтээгдэхүүн экспортлохоос гадна стандарт, нөлөөг эксдортолж, дэлхий дахины "ухаалаг үйлдвэрлэл"-ийн шинэ хэтийн төлөвийг зураглаж байна.

 

Японы хоолны газрын эзэн, хоол хүргэлтийн робот "Белла" болон цэвэрлэгээний робот СС1 хамт зургаа авахууллаа

 Зургийг: Ярилцлага өгөгч

 

Гуандүн мужийн Шэньжэнь хот дахь Юү Бишюань шинжлэх ухаан технологийн ХХК-ын төв байранд ажилтнууд Wаlкеr Х хэмээх хүн дүрстэй роботыг туршжээ Зургийг: Синьхуа мэдээллийн агентлагийн сэтгүүлч МАО СИЧЯНЬ.

 

 Жянсү мужийн Сүжүө хотын Гүсү дүүргийн Шичюань гудамжинд ухаалаг газар цэвэрлэгч робот цэвэрлэгээ хийж байна

 Зургийг: Ардын өдрийн сонины ВАН ЖЯНЬКАН

 

 

Зохиогч: Нийтлэл: ЛЮ ЛЭ-И
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл