Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас 01-р сарын 17-ны өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Үндэсний статистикийн газрын дарга Кан И Хятадын эдийн засгийн хэтийн төлөвийн талаар ярьжээ.
Тэрээр:
- Гадаад орчны өөрчлөлтийн авчирсан сөрөг нөлөө улам гүнзгийрч магадгүй ч Хятад улсын урт хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжих нөхцөл, үндсэн чиг хандлага өөрчлөгдөөгүй бөгөөд 2025 онд Хятадын эдийн засгийн хөгжилд итгэл төгс байна гэж хэллээ.
Кан И: - Хятадын Коммунист намын 20 дахь сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурлаас 300 гаруй өөрчлөлт шинэчлэлийн арга хэмжээг санал болгож, төв хорооны эдийн засгийн ажлын хурлаас "Хөгжлийг хязгаарлаж буй саад тотгор, гадаад сорилтод чиглүүлэн, өөрчлөлт, нээлттэй байдлыг тасралтгүй гүнзгийрүүлэх”-ийг тодорхой онцолсон юм. Мөн өөрчлөлт, шинэчлэлийн холбогдох арга хэмжээг тууштай хэрэгжүүлэх нь шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг улам чөлөөлж, хөгжүүлэх бөгөөд эдийн засгийн эрч хүчийг нэмэгдүүлэх болно гэж үзсэн байна.
