Хятадын Дүнфан агаарын тээврийн компаниас сурвалжлагч мэдээлснээр, 12-р сарын 19-нд Шанхайн Хунчяо нисэх онгоцны буудлаас Ши-аний Шяньян нисэх онгоцны буудал руу чиглэсэн MU2158 ээлжийн нислэгийн үеэр тус нислэгийг гүйцэтгэж буй C919 онгоцны зорчигч тээврийн хэмжээ 1 саяыг давсан байна. 2023 оны 5-р сарын 28-нд ашиглалтад орсон Хятадын өөрөө үйлдвэрлэсэн том оврын C919 онгоц 1 сая гаруй зорчигч тээвэрлэж буй нь энэ юм.
Эх сурвалжийн дагуу 2024 оны 12-р сарын 19-ний байдлаар, Хятадын худалдааны нисэх онгоцны корпораци COMAC-аас гурван том агаарын тээврийн компанид 14 ширхэг C919 онгоц нийлүүлсэн байна. Тэдгээрийн дотроос Дүнфан агаарын тээврийн компани нь C919 онгоцны дэлхийн анхны хэрэглэгч болохын хувьд 9 онгоц ажиллуулж, 8 чиглэлд нийтдээ 6240 арилжааны нислэг үйлдэж, 850 мянга гаруй зорчигч тээвэрлэсэн байна. Air China компаний C919 онгоц Бээжингээс Шанхай, Ханжөү, Чэнду болон Ухань гэсэн дөрвөн чиглэлд нислэг үйлддэг бол Southern Airlines компанийн C919 онгоц Гуанжөүгаас Шанхай, Чэнду, Ханжөү болон Хайкоу гэсэн дөрвөн чиглэлд нислэг үйлдэж байна. Хятадын Гурван том агаарын тээврийн компаний ажиллуулдаг C919 онгоц нийтдээ 15 чиглэлд нислэг үйлдэж, 10 хотод хүрдэг юм байна.
