solongonews
Бээжингийн өвлийн олимпыг зохион явуулах комисс байгуулагдав
2015-12-22 16:57
Бээжингийн өвлийн олимпыг зохион явуулах комисс 12 дугаар сарын 15-нд албан ёсоор байгуулагдлаа.

Энэ нь өвлийн олимпын бэлтгэл ажил эхэлснийг харуулж байна. Мөн 16-нд Хятадын үндэсний олон нийтийн цас мөсний улирлын II наадам Бээжингийн Тамир спортын ордонд нээлтээ хийлээ. Өмнөх өдөр нь байгуулагдсан Бээжингийн өвлийн олимпыг зохион явуулах комиссын хоёр гүйцэтгэх захирал, Бээжин хотын дарга Ван Аньшүнь болон Хэбэй мужийн дарга Жан Чинвэй нар дээрх арга хэмжээнд оролцсон байна. Бээжингийн өвлийн олимпыг зохион явуулах комисс албан ёсоор байгуулагдсаны дараа өвлийн олимпын наадмыг зохион явуулах амлалтаа биелүүлэх нь тэдний ажлын гол хэсэг юм. Эхний үйл хэрэг нь барилга, тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалт болон 300 сая гаруй иргэнийг цас мөсөн дээр зугаацуулах явдал юм.

Тамир спортын ерөнхий газрын өвлийн олимпын наадмыг зохиох төвийн нарийн бичгийн дарга Рэнь Хунгөү хэлэхдээ: - Одоогоор Хятад улсад олон улсын энгийн тэмцээн зохион явуулах цас мөсний спортын талбай 260, үүнтэй адил стандарт хангасан дотор мөсөн гулгуурын талбай 160 байна. Үүнийг бусадтай харилцуулахад зөрөө ихтэй байна гэжээ.

"300 сая гаруй хүн ардыг цас мөсөн дээр тоглож наадуулах" зорилго тавин ажиллаж байгаа нь 300 сая гаруй иргэдийг цас мөсөн дээр тоглуулах гэсэн бус, гагцхүү тэднийг хамарсан бүрэн бүтэн цас мөсний холбоос бий болгох зорилготой юм. Эндээс харахад дэд бүтцийн бүтээн байгуулалт сул дорой байгааг сансар огторгуйд гарахаас илүү бэрхшээлтэй гэж хэлж болно. Иймээс "Түмэн ажлын түрүү нь хэцүү" гэгчээр Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион явуулахад маш их ажлыг хийх шаардлагатай байна.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл