Монгол малчид маань хурц хараагаараа гайхуулав
2015-12-07 15:44
Монгол малчид ССТV-ийн “Impossible challenge” нэвтрүүлэгт хурц хараагаараа гайхуулав.
ССТV-ийн “Impossible challenge”-ийн 2015 оны аравдугаар сарын 18-ны өдрийн цуврал нэвтрүүлэгт Монгол Улсын харьяат Төв аймгийн Лүн сумын малчид болох Бат-Эрдэнэ, түүний гэргий Өлзиймаа нар оролцсон байна.

Тэд тус нэвтрүүлэгт оролцохдоо хурц хараагаа шалгуулсан бөгөөд шүүгчдийг нь алмайруулж чаджээ. Мөн бусад улс орнуудаас ирсэн 100 гаруй оролцогчоос харааны төрөлд тэргүүн байрыг эзэлж, нийт оноогоороо зургадугаар байранд шалгарсан байна.
Найруулагч: Урьхан
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх
