2024 онд Шанхай хотын далайн төмөр замын хосолсон тээврийн хэмжээ 900,000 TEU давав
2024-12-20 17:49
2024 онд Шанхай хотын далайн төмөр замын хосолсон тээврийн хэмжээ 900,000 TEU давав

Шанхайн төмөр замын Лүчао боомтын чингэлгийн төвийн буудалд 12-р сарын 19-нд далайн төмөр зам хоорондын галт тэрэг дүүрэн ачаатай хүрч ирэв. 2024 онд Шанхай хотын тэнгисийн төмөр зам хоорондын чингэлэг тээвэрлэлтийн хэмжээ 900,000 TEU-ийн хэмжээнээс давж, өнгөрсөн оны мөн үеэс 30 хувиар нэмэгдсэн байна. Төмөр зам, боомтын салбар хоорондын нягт хамтын ажиллагааны үр дүнд далайн төмөр замын хосолсон тээвэр нь “Бүс ба Зам” санаачилгын дагуух орнуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг дэмжих гол холбоос болсон байна. Одоогийн байдлаар Шанхай хотын далайн төмөр замын хосолсон тээврийн шугам нь улс орны 9 мужийн 40 гаруй хотыг хамрав.


Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
