solongonews
Сэвхгүй арьстай болох арга
2015-11-26 15:31
Америкийн “www.wikihow.com” сайт гэрийн нөхцөлд сэвхнээсээ салах энгийн аргуудаас нийтэлжээ.

Алхам №1

Оливын тосыг бага зэрэг халаагаад сэвх болон нөсөөт толботой хэсгээ тослоорой. Тосолсон хэсгээ 15-20 минутын туршид массаж хийгээрэй. Дараа нь зөөлөн алчуураар нүүрээ арчаад, хагас цагийн дараа халуун бүлээн усаар нүүрээ угаагаарай.

 

Алхам №2

Сармисыг хандлаад 5-10 минутын турш сэвхэн дээрээ тавиарай. Энэ арга сэвхийг хормыг төдийд бүдгэрүүлдэг байна.

 

Алхам №3

Зөгийн бал сэвх болон нүүрэн дээр гарсан элдэв толбыг хормын төдийд арилгадаг байна. Та зөгийн балыг нүүрэндээ жигд түрхээд, 10 минутын дараа угаагаарай.

 

Алхам №4

Спирттэй хөвөн сэвхийг арилгадаг. Энэ аргыг долоо хоногт 1-2 удаа хэрэглэхэд тохиромжтой.

 

Алхам №5

Сэвхийг арилгах тос хэрэглэх хэрэгтэй. Хамгийн аюулгүй арга.

 

Алхам №6

Мөсөөр сэвхээ арчихыг гоо сайханчид зөвлөдөг. Мөс таны арьсыг чангаруулахаас гадна сэвхийг тань бүдгэрүүлнэ.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : shuud.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл