solongonews
Н.Болдбаяр: Хүсэл мөрөөдөл хүч зориг өгдөг
2015-11-10 11:36
Н.Болдбаяр Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Газарзүйн дээд сургуулийн газарзүйн салбарын газарзүйн мэдээллийн систем·зайнаас тандан судлах мэргэжлээр суралцаж байгаа магистрантур болно.

Монгол Улсын Увс аймгийн Цагаанхайрхан сумын уугуул. Тосон будгийн зураг гэж андуурмаар баян тансаг нутаг усанд төрж өссөн н.Болдбаяр хар багаасаа нутаг ус, газар зүйн судлалд сонирхолтой нэгэн. - Миний сайхан нутаг ус надад хязгааргүй сайн сайхныг олгож, хэзээд өмөг түшигтэй санагддаг. Хөлд орж ухаан сууснаасаа аваад л ганган байгалийн сайханд согтууран өссөн би энэхүү мэргэжилд маш хайртай байдаг гэж н.Болдбаяр ярив. Болдбаяр 2013 оны намар Өвөр Монголын Багшийн Их Сургуульд ирж, магистрантур хамгаалахаар болов.

Н.Болдбаяр

Тэрээр Монгол Улсын Их Сургуулиас Газарзүйн мэргэжлээр төгсөж, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Газарзүйн хүрээлэнд мэргэжилтнээр хоёр жил гаруй ажиллаж байснаасаа мэргэжлээ дээшлүүлж чанаржуулахаар Өвөр Монголыг зорин ирсэн нь энэ байжээ. - Хөххотод ирээд хоёр жил гаруй болчихлоо. Анх ирснээ бодвол одоо энд их дассан. Анх ирэхэд ажиллаж амьдрах олон тал дээр дасахгүй зүйл байсан. Цагийн талаар жишээлж ярихад, өдөр арван хоёр цагт амраад үдээс хойш хоёр цаг хагас болоход ажиллана. Харин Монгол Улсад бол үдийн цайны цаг гэж нэг л цагийн завтай байдаг.

Хэл ярианы талд ч хятад хэл муу байснаасаа анхны жил хэлний бэлтгэлд сууж, одоо нэлээд ярих болжээ. Аажмаар дасаж, одоо олон Өвөр Монгол найзуудтай болсон бөгөөд бид хамт сурч судлахаас гадна хамт тоглож, хамт олон зүйлийн үйл ажиллагаанд оролцож, их сайхан үерхэн дасалцсан гэж их баяртай ярьж байлаа.

10 сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Хятад, Монголын анхдугаар экспоны үеэр Болдбаяр хэдэн найзтайгаа хамт Солонго сониныг тарааж, сайн дурын ажилтнаар ажилласан байна.

- Хоёр улсын экспоны үед Солонго сонины тараалтын ажилд тусалж явлаа. Эхний хоёр өдөр Өвөр Монгол буудалд суугаа  экспоны ажилд оролцсон хүмүүст сониноо тарааж явлаа. Сүүлийн хоёр өдөр Монголчууддаа, Монгол оюутнууддаа сониноо тараасан юм. Энэхүү хоёр улсын улс төр, урлаг соёлын хамтран ажилласан томоохон ажилд өөрийн хувь нэмрээ оруулсандаа их баяртай байгаа бөгөөд миний хувьд их утга учиртай зүйл болсон гэв. Экспоны хугацаанд Болдбаяр хэдэн найзтайгаа бараг хэдэн зуун хувь сонин тарааж, экспон хамгийн шинэ сонин мэдээг уншигчиддаа цаг тухайд нь хүргэж байснаараа олон хүнээс өндөр үнэлгээ авч байсан юм. - Хөххотод ирснээс хойш олон төрлийн хандивын ажиллагаанд оролцож байсан.

Ер нь олон төрлийн нийгмийн ажилд оролцох нь тун утга учиртай бөгөөд найз нөхдийн цар хүрээ тэлж, сурах зүйл олон байдаг гэж хуваалцана. Тэрээр магистр зэрэг хамгаалсныхаа дараа эх орондоо буцаж, сурсан мэргэжлийн чиглэлээрээ ажиллаж амьдрах сайхан мөрөөдөлтэй бөгөөд түүнийхээ төлөө хичээн суралцаж байна. Түүний хүсэл мөрөөдөл биелэх болтугай! 

Зохиогч: Урантана
Найруулагч: Урьхан
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл