
Шинэ жилийн хонхны дуу ойртож, шинэ оны алхаа улам бүр дөхсөөр байна.
2024 оны 12-р сарын 31-ний орой 07:00 цагт БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Төв Радио Телевиз болон интернэтээр дамжуулан 2025 оны шинэ жилийн мэндчилгээгээ дэвшүүлэх юм.
2014 оноос эхлэн Ши Жиньпин дарга 11 жил дараалан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж байна. 11 жилийн мэндчилгээ нь адил бус он жилүүд, цаг үеийн зураглал бөгөөд тус бүр тэмцэл, ахиц дэвшлийн мөрүүдийг шингээж, тэмүүлэл, итгэл найдварын гэрэл цацруулж байдаг.
Шинэ жилийн мэндчилгээ бүрээс бид Хятадын өсөн дэвжиж байгааг, урагш тэмүүлж байгааг харж болно:
Хятад улс хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том ядуурлыг бууруулах тэмцэлд ялалт байгуулж, хөдөө орон нутгийн сэргэлтийг шинэ өнгө төрхтэй болгосон.
Тэнгэр нь цэлмэг, уул нь ногоон, ус нь тунгалаг болсноор ард иргэдийн амьдралын чанар, аюулгүй байдал улам сайжирч, олон нийтийн аз жаргал нэмэгдэж байна.
Сансарт огторгуйд гарах мөрөөдлийг биелүүлэх Хятадын сансрын хөлгүүд гайхамшиг бүтээсээр.
