Нэг ширхэг тасалбар 1600 юань?
2015-11-18 14:39
Хятадын төв телевизийн нэрт хөтлөгч Бай Яньсүн Өвөр Монголын Багшийн Их Сургуульд ирж илтгэл тавив.

Хятадын төв телевизийн мэдээний сувгийн нэрт хөтлөгч Бай Яньсүн
11 дүгээр сарын 17-ны өдөр буюу өчигдөр Хятадын төв телевизийн мэдээний сувгийн нэрт хөтлөгч Бай Яньсүн уугуул нутаг Өвөр Монголдоо ирж, Өвөр Монголын Багшийн Их Сургуульд илтгэл тавив. Уг үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй зохион байгуулагдсан боловч Бай Яньсүнгийн шүтэн бишрэгчид олон, тасалбар хязгаартай байсны улмаас нэг ширхэг тасалбарыг завсрын наймаачид 1600 юанаар зарах хэмжээнд хүрчээ.
Энэ тухай Бай Яньсүн илэрхийлэхдээ: - Өвөр Монголын Багшийн Их Сургууль телевизийн шууд нэвтрүүлэг хийж, завсрын наймаачдыг дарж чадсанд таатай байна гэжээ.
Найруулагч: Урьхан
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх
