solongonews
Эзнээ-Хамил чиглэлийн төмөр зам нэвтэрлээ
2015-12-02 16:37
12 дугаар сарын 1-ний өглөө Эзнээгээс Хамил хүрэх 57001 дүгээр ачаа тээврийн галт тэрэг хөвөө хязгаар нь харагдамгүй говийн нутаг руу хөдөлсөн юм.

Энэ нь зүүн талдаа Өвөр Монголын Эзнээ хошуу, баруун тал нь Шиньжяны Хамил хүрэх 628.8 км урттай төрөм замын ачаа тээврийн шугам албан ёсоор нээгдсэнийг харуулж байна. Түүнчлэн Хятадын хойд нутаг болон баруун хойд нутгийг холбосон төмөр замын шугам боллоо.

Эзнээ-Хамил чиглэлийн төмөр зам нь Өвөр Монголын баруун нутаг, Ганьсу мужийн хойд нутаг болон Шиньжяны зүүн нутгийг холбосон улсын "Нэг бүс нэг зам" стратеги болон "Дунд урт хугацааны төмөр замын төлөвлөлтийн сүлжээ"-ний чухал төсөл бөгөөд улсын 1 дүгээр зэрэглэлийн стандартыг хангасан, цагт 120 км хурдалж болох дизайнтай төмөр зам юм. Төмөр замын зонхилох хэсэг нь элсэн цөл, говийн бүсээр тавигдсан бөгөөд энд зам, ус, цахилгаан холбоогүй, эзгүй газар байсан тул барилга байгуулалтын нөхцөл боломж бэрхшээлтэй, барилгын ажлын хүндрэл Хөхнуур-Төвдийн төмөр замынхтай бараг тэнцхүйц түвшинд байсан юм.

Эзнээ-Хамил чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Шиньжян, Ганьсу, Өвөр Монголын баруун нутгийн нөөцийг гадагш нэвтрүүлэхэд хялбар болж, урьд Ланьжөү-Шиньжян, Бугат-Ланьжөү чиглэлийн төмөр замаар дамждаг байсантай харьцуулбал туулах зайг 400 км-ээр богиносгосон байна. Үргэлжилсэн зам шугам нь зүүн тийш Хятадын Тяньжинь боомтод, баруун тийш Алаг уулын амны боомтоор дамжин төв Ази, Европт хүрч болох бөгөөд Тяньжинь боомтыг гол төвөө болгосон Ази, Европын эх хуурайг холбосон хоёрдогч том дөт замыг буй болгох юм. Түүнчлэн хойшоо Цэхээ боомтын төмөр замтай холбогдож, Монгол, Төв Ази зэрэг дотоод хуурай газрын орнуудад далайд гарах шинэ дөт замыг бүрдүүлэх тул чухал ач холбогдолтой юм.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://www.mgyxw.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл