Өвөр Монголын Манжуур хотын хянан шалгах товчооны мэдээлснээр, 2015 онд Манжуур боомтын засмал замаар импортолсон автомашины тоо 180-ыг давж, барааны өртөг нь 12 сая ам.долларт хүрчээ. Одоогийн байдлаар Өвөр Монгол дахь автомашин импортлох цорын ганц боомт болсон Манжуур нь машин импортлох цар хүрээнд маш хурдацтай хөгжиж байна.

Автомашин Манжуур боомтоор орж ирэх нь Гуандүнгийн далайн эрэг дагуух боомтоор орж ирснээс 1-2 сар хурдан байж чаддаг болохоор тээврийн цаг болон зардал мөнгөний хувьд давуу талтай байдаг. Энэ оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 14 ширхэг Range Rover машин Чанарын Хяналтын Ерөнхий Товчооны зөвшөөрлөөр хил давснаас хойш Манжуур боомт нь Хятад улсын цорын ганц Land Rover машиныг импортлох зориулалтын боомт болжээ.

