Хамгийн эхний үе бол танилцах
Мэдээж та 2 ямар нэгэн байдлаар танилцаж л таараа. Эвгүй , хөгжилтэй , аймшигт гээд л... Гэхдээ л бурхан та 2-г учруулсан байгаа нь л чухал биз.

Дараагийн үе бол "Мэдэлцэх"
Энэ үед чамайг , чи түүний талаар бага зэрэг ч болтугай мэддэг болох болно. Мөн чамд хоч өгөх , чамаар тоглох , өдөх гэж оролдох гэх мэтийн үйлдлүүдийг хийж эхлэнэ шүү. Гайхах хэрэггүй. Энэ бол найрах урлагийн эхний үе.

3-р үе бол " Чамд санаа тавьж эхэлнэ"
Чамайг өвдсөн байхад , оройн цагаар гарахад чинь гэх мэт зүйлс дээр хошуу дүрэн чамд санаа тавьж эхэлнэ. Энэ үед охидууд маань дурлаж эхэлдэг. Түүнийг чиний хайр биш үгүйг мэдэхэд 4 үе дутуу байгаа шүү охидоо. Дурлах арай эрт байна. Байдлыг ажиглаарай.

4-р үе бол " Тайлан тавьж эхэлнэ"
Та 2-н амьдрал бие биенээсээ бага зэрэг хараат болж эхэлнэ. Би тэдэн цагт найзуудтайгаа уулзана. Тэнд байх болно. Чи хайшаа явах гэж байгаан . Хэнтэй уулзах гэж байгаа юм гээд л... Охидыг залхаадаг үгнүүд ар араасаа хөвөрч эхлэнэ шүү дээ. Тэсээд гараарай.

5-р үе бол " Найзуудтайгаа уулзуулах болно "
Баяр хүргэе охин минь. Чи хэрвээ найзуудтай нь албан ёсоор танилцсан бол чи их хол явсан байна. Чамд итгэж найддаг , чамтай байхдаа ичдэггүй болоод л найзуудтайгаа " Энэ миний найз охин" гэж танилцуулж байгаа юм.

6-р үе бол " Хардаж эхлэх болно"
Дурлалын үе дуусахад ганцхан үе дутуу байна шүү. Гайхалтай нь аргагүй та 2 6-р үе хүртэл яваад ирлээ. Энэ үеэс найз залуугийнхаа хэр хартайг мэдэж болно. Найзуудтайгаа танилцаалчихсан , гадуур хөтлөөд алхдаг болсон энэ үеэс эхлээд л чи зөвхөн түүнийх гэдгийг тэр мэдэж байгаа. Дэмий балай зүйл хийн түүнийхээ сэтгэлийг сэвтээж болохгүй шүү.

Хамгийн сүүлийн үе бол " Хайр эхэлдэг юм байж ээ"
Олон өдөр хоногууд өнгөрсөөр. Та 2 бие биедээ уусаж эхлэж байна уу? Энэ үед найз залуу чинь чиний бүх зүйлийг нэгд нэгэнгүй мэддэг болох болно. Чамайг яагаад уйлж байгааг , юунд дургүй , юунд дуртай , юунаас айдаг гээд л... Та 2-н өмнө гэрэлт ирээдүй хүлээж байна. Хайртынхаа гараас атгаад хамтдаа хатуу хорвоог зөөллөөд амьдраарай. Аз жаргал хүсье.

