solongonews
НҮБ-ын Хятадад суугаа агентлагууд Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ
2025-01-16 11:47
НҮБ-ын Хятадад суугаа агентлагууд Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ

Хятадын Худалдааны яамны Олон улсын худалдааны хэлэлцээрийн төлөөлөгч бөгөөд Худалдааны яамны орлогч сайд Ван Шөүвэнь, Нэгдүгээр сарын 14-нд НҮБ-аас Хятадад суугаа зохицуулагчийн ажлыг хариуцаж буй Чан Чидэ нар “НҮБ-ын Хятад улстай явуулж буй тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны гэрээ”-ний нэгдсэн удирдах хорооны хурлыг хамтдаа даргалжээ. НҮБ-аас Хятадад суугаа зохицуулах алба, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан зэрэг НҮБ-аас Хятадад сууж байгаа агентлагууд, мөн ГХЯ зэрэг Хятадын талын 20 байгууллага уг хуралд онлайн болон оффлайн хэлбэрээр оролцлоо.

2021-025 онд “НҮБ-ын Хятад улстай явуулж буй тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу Хятадын тал НҮБ-ын холбогдох байгууллагуудтай гол чиглэлээр нягт хамтран ажиллах болно гэжээ. Мөн хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжил, эрүүл мэнд, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүч, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа зэрэг салбарт нааштай үр дүнд хүрсэн байна. Дараачийн буюу 2026-2030 оны хамтын ажиллагааны хүрээнд, хоёр тал хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, боловсрол, эм эмнэлгийн тусламж үйлчилгээ, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх, ахмад настны халамж, ногоон нүүрстөрөгч багатай хөгжил зэрэг салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өрнүүлэн, өндөр чанартай хөгжлөөр Хятад маягийн орчин үеийн хөгжлийг дэмжиж, 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг бодит үйл ажиллагаагаараа дэмжих болно гэж уг хурлаас онцлов.

Ван Шөүвэнь:

- Хятадын Худалдааны яам олон жилийн турш Хятадын холбогдох байгууллага нэгж болон НҮБ-ын агентлагуудын хоорондох “хамтын ажиллагааны хүрээн”-дэх бүх үйл ажиллагааг зохицуулах үйлдэл үзүүлсээр ирсэн. Иймд НҮБ-аас Хятадад суугаа бүхий л агентлагууд Хятад улстай хамтдаа Хятадын хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хамтын ажиллагааны шинэ хүрээг бий болгон, Хятадын ард иргэдийн амьжиргааг дээшлүүлж, улмаар бусад хөгжиж буй орнуудад Хятадын хөгжлийн туршлагыг хуваалцаж, 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг хамтдаа ахиулах ёстой гэж хэллээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл