Европын зах зээл яагаад "Хятадын ухаалаг үйлдвэрлэл"-ийг илүүд таашаах болов гэвэл "Хятадын ухаалаг үйлдвэрлэл” нь дэвшилтэт технологи, өндөр чанар, сайн үнэ нь чухал хүчин зүйлс болсон юм.
Одоогийн байдлаар Хятад улс шинэ эрчим хүчний машин, гэрэл цахилгаан бүтээгдэхүүн, ухаалаг гэр, робот гэх зэрэг салбарт бүрэн бүтэцтэй, органик хамтын ажиллагаа бүхий аж үйлдвэрийн системийг анхлан бүрдүүлж, бусад салбаруудтай ч уялдуулан хөгжүүлсэн байдаг. Эдгээр бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн туршлага, үнэ гэх зэргээр Европын хэрэглэгчдэд илүү таашаагдсан байдаг.
Испани бол Европын хоёр дахь том нарны эрчим хүчний зах зээл юм. Европ дахь хамгийн том нарны цахилгаан станцын хувьд Испанийн Франциско Писарро нарны цахилгаан станцад хэрэглэгдэж буй бүгд нарны хавтан нь Хятадаас гаралтай. Испанийн фотоволтайкийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хосе Доносо Алонсо:
- Хятадын гэрэл цахилгаан эрчим хүчний бүтээгдэхүүний чанар, өртөг зардлын давуу тал нь бүгдэд ойлгомжтой. Одоогийн байдлаар Испани Хятадаас голчлон инвертер болон нарны хавтан импортолж байгаа бөгөөд эдгээр бүтээгдэхүүн нь маш их өрсөлдөх чадвартай юм гэж хэлэв.
Мөн Португал бол Хятадын нарны эрчим хүчний бүтээгдэхүүний томоохон импортлогч юм. Португалийн Сэргээгдэх эрчим хүчний холбооны гүйцэтгэх захирал Педро Амарал Хорхе:
- Хятадад үйлдвэрлэсэн нарны хавтан нь хамгийн өндөр чанарын гэрчилгээ авч, эрчим хүчний компаниуд, санхүүгийн байгууллагууд гэх зэргээр хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.
Германы цахилгаан скутер үйлдвэрлэгч Tritbret компанийн маркетингийн менежер Ясин Хажи Хятад улс цахилгаан автомашины салбарт хүчтэй хүч чадлын талаар ярихдаа:
- Хятад улсын технологи дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд дизайны хувьд ч урагшаа харсан. Хятадын инновац байгаагүй бол бид Германд ийм хол явахгүй байсан. Учир нь манай олон технологи, үндэстэн дамнасан олон компанитай хамтын ажиллагаа Хятадад бий болсон юм гэж сонирхууллаа.
Европын Холбооноос 01-р сарын 30-нд гаргасан урьдчилсан мэдээллээр 2023 онд ЕХ болон Евро бүсийн ДНБ ердөө 0.5 хувь өссөн. 2024 онд Европын эдийн засгийн хэтийн төлөв хэцүү хэвээр байна. Ийм нөхцөл байдалтай тулгарсан Европын орнууд Хятад улстай эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятадын супер том зах зээл болон Европын санхүүжилттэй аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн бааз болох давуу талыг цаашид ашиглаж, эдийн засгийн сэргэлтэд тус дэм үзүүлэхэд чухал ач холбогдол өгч чадна.
Хятадын автомашин үйлдвэрлэгчид Хятадын засгийн газраас Европ руу экспортолж буй автомашины үнийг бууруулж, улмаар Европын дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг сулруулж буй татвар авч байгаа эсэхийг Европын Комисс шалгаж байна.
Европын олон компаниуд Европын комиссын үйл ажиллагаанд дургүйцэж, эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, ивээх үзлийг хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг онцолжээ. Германы автомашины компанийн Мерседес Бензийн гүйцэтгэх захирал Каллениус саяхан Хятадаас импортолж буй цахилгаан автомашины татварыг бууруулахыг Европын холбоонд уриалсан тухай Британийн "Файнэншл таймс" сонин мэдээллээ.
- Хятадын компаниуд Европ руу экспортлохыг эрмэлзэж байгаа нь өрсөлдөөний жам ёсны хөгжил бөгөөд үүнийг илүү сайн бүтээгдэхүүн, илүү сайн технологи, уян хатан арга замаар шийдвэрлэх шаардлагатай. Урт хугацаанд Хятадын бүтээгдэхүүн нь Европын автомашин үйлдвэрлэгчдэд илүү сайн машин үйлдвэрлэхэд тус дэм болох бөгөөд ЕХ нь "тэгш өрсөлдөөний талбар" бий болгох ёстой” гэж Каллениус үзсэн байна.
Ухаалаг үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах өргөн боломжтой
Сүнь Яньхун:
- Европын орнууд дижитал өөрчлөлт, ногоон өөрчлөлтийг дэмжсээр байгаа нь эргэлт буцалтгүй чиг хандлага бөгөөд энэ нь "Хятадын ухаалаг үйлдвэрлэл"-ийн Европ руу экспортлох хэмжээ өсөх хангалттай орон зай хэвээр байгааг харуулж байна. Мэдээж энэхүү үйл явцад бодлогын саад бэрхшээлүүд гарах нь дамжиггүй бөгөөд Хятадын компаниудын улам илүү шаргуу хөдөлмөрлөхийг шаардах болно.
Цахилгаан автомашины салбарыг жишээ болгон авч үзвэл Хятадын компаниуд болон Европын компаниуд улам бүр нягт хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар BYD нь Их Британид ногоон тээврийн бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор Их Британийн хамгийн том автобус үйлдвэрлэгч, Британийн цахилгаан тээврийн хэрэгслийн компаниуд болон эрчим хүчний компаниудтай хамтран ажиллаж байна. Түүнчлэн цахилгаан автомашины “зүрх” гэгддэг батарейн салбарт Хятад, Европын компаниудын хамтын ажиллагаа улам бүр нягт болж байна. CATL зэрэг Хятадын компаниуд Европт эрчим хүчний батарейн үйлдвэрүүдийг эрчимтэй байрлуулж, Европын автомашины компаниуд ч Хятадад батарейн төсөлд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна. 2023 оны сүүлээр Ляонин мужийн Шэньян хотод 10 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай BMW Brilliance-ийн зургаа дахь үеийн цахилгаан батарейн төслийн барилгын үндсэн хэсгийг дуусгасан.
- Хятадын аж ахуйн нэгжүүд батарейн технологи, цахилгаан автомашины салбарт жинхэнэ манлайлал, өрсөлдөхүйц давуу талтай болсон. Тиймээс бид Хятадын компаниудтай түншлэлийн харилцаа тогтоож, тэдний дэвшилтэт технологиос ашиг хүртэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна гэж Хойд Францын Хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагийн гүйцэтгэх захирал Ян Питолет хэлэв.
“Ирээдүйд Хятад Европ дижитал технологи, ногоон өөрчлөлтийг нэгтгэсэн ухаалаг үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах өргөн орон зайтай болно. Европын орнууд Хятадаас цахилгаан суудлын автомашин, лити-ион батарей, нарны зай гэсэн гурван шинэ бүтээгдэхүүн импортолдог болно. Үүний зэрэгцээ Хятадын шинэ эрчим хүчний автомашины компаниуд, шинэ эрчим хүчний батарейн компаниуд Европ дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх чиг хандлагатай байна. Энэ нь Европын орнуудын хөрөнгө, технологи, авьяас чадвартан гэх зэрэг ногоон өөрчлөлтийг дэмжих, ногоон аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлын түгшүүрийг намжаах нь тус дэм үзүүлэх болно. Мөн Хятадын аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийг ахиулахад тус дэм үзүүлэх бөгөөд харилцан ашигтай, хамт ашиг хүртэх хамтын ажиллагаа юм гэж Сүнь Яньхун ярьсан юм.
- Ногоон болон нүүрстөрөгч багатай салбар нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийг шийдвэрлэхэд Хятад, Европын хамтын ажиллагааны чухал чиглэл байсаар ирсэн. Цаашид Хятад, Европ ногоон дэд бүтэц, ногоон эрчим хүчний тоног төхөөрөмж, ногоон технологи, ногоон үйлчилгээ, ногоон санхүү зэрэг салбар дахь солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно. Үүний зэрэгцээ ногоон болон нүүрстөрөгч бага ялгаруулдаг аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн хамтын ажиллагааны тогтолцоог бий болгохыг дэмжиж, ногоон бүтээгдэхүүн, ногоон технологийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, гуравдагч талын зах зээлийг хөгжүүлэхэд хамтран ажиллах болно гэж Шюй Инмин танилцуулсан байна.
