solongonews
Гараг андуурсан зочидоо хүлээж авахад бэлдээрэй.
2015-12-28 18:21
Саяхан би нэг нийтлэл уншиж суулаа. Ердөө л ганцхан өгүүлбэр нь сэтгэлийг минь хүчтэй догдлуулсан юм. Хэрвээ эрэгтэй хүн төрдөг байсан бол мянга мянгаараа “абортонд” орох байсан. Тиймээс эцсийн найдвар нь тасарч байсан ч ялалтын төлөө тэмцэж чаддаг бүсгүй хүн л тийм их хүч чадлыг бий болгох гавъяатай юм гэжээ. Сэтгэл сэргэж, баяр хөөртэйгээр алхах гайхалтай мэдрэмж өөрийн эрхгүй төрж байгаа биз. Үүнээс бид нэг зүйлийг сурч авах хэрэгтэй юм байна.
 
Бидэнд хорвоо дэлхийд  шинэ, амьдрал, шинэ ертөнц бүтээх чадал байгаа юм чинь, өдөр тутмын амьдралаа өөрчлөх хангалттай нөөц бололцоо бий. Арга тасран, өвдөг сөхрөм санагдавч, бууж өгөлгүйгээр босоод л ирдэг бүсгүйчүүд тоймгүй олон. Тиймээс хамтдаа эрч хүчтэй, ухаалаг амьдарцгаая. Бас эр нөхрийнхөө, хайртай залуугийнхаа далдын далд чанадын чанад дахь нууцад нэвтэрмээр байна уу? Тэгвэл “Монголжингоо”-тойгоо хамт байгаарай.
 
Бид “Гараг андуурсан зочид” булангаар зөвхөн эрчүүдийн тухай хөндөж ярина. Үнэндээ эр хүн гэдэг бүсгүйчүүдийн ертөнцөд сайн дураараа ирсэн хүндтэй зочид юм шүү дээ. Тэд маань биднийг ямар нүдээр харж, өдөр тутмын амьдралдаа хэрхэн дасан зохицож, үр хүүхэд, хань ижилдээ өөрийгөө зохицуулдаг арга чаргаас нь уудалцгаая. Удахгүй та нарынхаа маань өмнө “Гараг андуурсан зочид” хуудсаа дэлгэх юм шүү, бидэнтэй нэгдээрэй бүсгүй минь.    
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл