Шинэ жилийн мэндчилгээ
2015-12-28 18:21
Өөрийн дотны хүмүүс, найз нөхөддөө шинэ жилийн мессеж мэндчилгээний санаануудыг ашиглан баярын мэнд хүргээрэй.
Өөрийн дотны хүмүүс, найз нөхөддөө шинэ жилийн мессеж мэндчилгээний санаануудыг ашиглан баярын мэнд хүргээрэй.
-Таныг ирэх 2014 онд 12 сар эрүүл энх байж, 53 долоо хоног өөдрөг , 365 хоног хэмжээлшгүй аз жаргалаар дүүрэн, 8760 цаг инээмсэглэл нүүрэндээ тодруулж, 525 600 минут хайраар дутахгүй, 31 536 000 секунд таны хувьд сайхан өнгөрөх болтугай.
-Ирж буй Шинэ жилд аз жаргал болон халуун дулаан бүхнийг хүсье. Чиний минь амьдралд үргэлж аз жаргал, инээмсэглэл баяр хөөрөөр дүүрэн байж, чи болон ойр дотны чинь хүн бүхэнд уйтгар гуниг халдахгүй байх болтугай. Шинэ жилийн тэнд хүргэе!
-Сайн уу? Морь жил гарч буй Шинэ жилийн мэнд хүргэе. Ирэх жилд хайр дурлал дээр амжилттай, аз жаргалтай, элбэг хангалуун байх болтугай!
-Миний энэ мессеж сүлжээний ачааллаас болж хожуу очсон байлаа ч гэсэн энэ мессежийг аваад та Шинэ жилээр хамгийн аз жаргалтай нэгэн болно. Ирж буй ондоо эрүүл энх, аз жаргалтай,хайр дурлалаар дүүрэн сайн сайхныг танд хүсье!
-31-ний шөнө бол хүсэл биелэх шөнө гэж ярьдаг.Би хүсэхдээ чамайг хорвоогийн хамгийн жаргалтай нэгэн байгаасай гэж хүсэж байна. Миний хүсэл биелэх болно, хайрт чамдаа шинэ жилийн мэнд хүргэе!
-Хайрт найздаа шинэ жилийн мэнд хүргэе! 2014 онд уйтгар гуниг чамайг минь тойрон гарч, хайр болон аз жаргал зорин ирээсэй гэж хүсэж байна.
-Ирж буй 2014 он таны хувьд бүх тал дээр амжилтаар дүүрэн байх болтугай: гэр бүл, ажил, найз нөхөд гээд хүсэл бүхэн танд биелэж эрүүл энх, аз жаргалаардүүрэн байхыг хүсье. Шинэ жилийн мэнд!
-Шампанское бол шинэ жилийн чухал бэлэг тэмдгийн нэг билээ. Үүнтэй адил таны шинэ амьдрал шампанск шиг оргилж, үргэлж эрч хүчээр дүүрэн байх болтугай. Шинэ оны мэнд!
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
