Өнгөрсөн оныг эргэн харахад Хятадын эдийн засаг өндөр үр бүтэмж гаргаж, олон шинэ амжилтад хүрсэн байна. Буухиа хүргэлтийн тоо шинэ дээд амжилт тогтоож, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн салбар хурдтай хөгжиж, хот суурин газруудыг холбосон бүрэн сүлжээ бий болсон ба нүдэнд харагдаж гарт баригдахуйц бодит өөрчлөлтүүд нь Хятадын эдийн засгийн эрч хүчийг хүмүүст мэдрүүллээ.
140 сая тонн үр тариа авч, худалдан авалт тогтвортой байна
ӨМӨЗО-ны Улаанхад хотын Линьши шяны Гуаньди суурингийн Эрдэнэ шишийн ерөнхийлсөн аж үйлдвэрийн паркад үр тариагаа зарахаар ирж буй тариачдын эрдэнэ шиш ачсан ачааны машинууд зам дагуу эгнэн зогсоно.
- Би 50 мү /1 га =15 мү/ талбай эрдэнэ шиш тарьж, 70 гаруй мянган килограмм ургац хураасан гэж нутгийн тариачин Чин Гүөин хэлж байв.
2023 онд Хятадын үр тарианы үйлдвэрлэл 1,390.8 тэрбум килограмм болж, үр тарианы үйлдвэрлэл хорин жил дараалсан элбэг ургац авч, 2024 оны намрын тариалалт тогтмол нэмэгджээ. Зуны тариалалт ба эртийн усан тутаргын хураалтыг нэмбэл манай улсын үр тарианы үйлдвэрлэлийн хэмжээ 700 сая тоннд хүрч шинэ түвшинд хүрэх төлөвтэй болов. Улсын үр тариа, материалын нөөцийн товчооны сүүлийн үеийн мэдээллээс үзвэл одоогийн байдлаар үндсэн үйлдвэрлэлийн чиглэлийн төрөл бүрийн газар тариалангийн аж ахуйн нэгжүүд намрын үр тариаг 140 гаруй сая тонн худалдан авч, үр тарианы худалдан авалт тогтвортой байлаа.
Сүүлийн жилүүдэд Синочем групп болон Сингента групп шинжлэх ухаан технологийн олон арга хэрэгслээр НШХҮӨЗО-ны Да Үкөү, Гирин мужийн Да-ань зэрэг давсархаг шүлтлэг газруудыг сайжруулж, их хэмжээний газар нутгийг сэргээсэн байна. Чүнчин хотын Дяньжян шянь нь Сычуань мужийн Параллель нурууны хөндийд байрладаг. Уулсын дундах тариалангийн талбай үнэ цэнтэй байдгийн учир тариалалтын ургацыг нэмэгдүүлэх нь цорын ганц арга зам байв. Сүүлийн жилүүдэд орон нутагт нөхөн төлжүүлсэн будааг туршилтаар тариалах, өөрөөр хэлбэл өмнө нь хураасан будааг дахин тарьж "Нэг улиралд хоёр удаа хураах" болжээ. Усан тутарганы үрийг шүүж, тариалж, сайжруулж, технологийг сайжруулснаар одоогийн орон нутгийн нөхөн төлжүүлсэн будааны хураалт 666 квадрат газар тутмаас 1000 килограмм шахам ургац авч буй нь тариачдын орлогыг 666 квадрат газар тутамд дунджаар 1000 юаниар нэмэгдүүлэх боломж олгосон байна.
150 тэрбум ширхэг: Буухиа хүргэлт жинхэнэ бизнес болжээ
11-р сарын 17-нд нэгэн хэрэглэгч Рindиоdио платформоос нэг хайрцаг алим худалдаж авсан нь Ганьсүгийн Тяньшүйгээс Чүнчин руу буухиа хүргэлтээр дамжив. Jiти Ехрrеѕѕ бараагаа ачсанаар Төрийн шуудангийн товчооны Снinа Ехрrеѕѕ Вig Dата Рlатfоrм-ын том дэлгэц дээр тасралтгүй гүйлгэх тоонуудын дунд "1500000000000" гэсэн тэмдэгт гарч ирэв. Энэ нь энэ оны 150 тэрбум дахь буухиа хүргэлт бөгөөд Хятадын буухиа хүргэлтийн зах зээлийн хөгжлийн шинэ үе шатанд орсныг харуулж буй юм.
Одоогийн байдлаар Хятадын жилийн буухиа хүргэлтийн бизнесийн хэмжээ 100 тэрбумыг давж, бизнесийн орлого нь нэг триллион юаниас давсан шинэ амжилт тогтоож, дэлхийн хамгийн хүртээмжтэй, хамгийн том, хамгийн ашигтай шуудангийн үйлчилгээний сүлжээг байгууллаа гэж Бодлого, зохицуулалтын газрын хоёрдугаар зэргийн байцаагч Ли Юнсун танилцуулав.
Одоо үед хэрэглэгчид хэрэглээний зүйлс, хөдөө аж ахуйн техник хэрэгслийн дагалдах хэрэгсэл, хөргөгч, өнгөт зурагт зэрэг жижгээс том хэрэгсэл хүртэл бүр гар утсаараа худалдан авч шуудан зөөгч үүдэн дээр хүргэж өгөхийг хүлээх болжээ. Жижиг буухиа хүргэлт нь нэг талаас үйлдвэрлэлд нөлөөлж, нөгөө талаас хэрэглээг холбодог. Ялангуяа, Хятадын дэд бүтэц сайжрахын хэрээр түргэн шуурхай хүргэлтийн компаниуд бие даасан жолоочгүй машин, ухаалаг ангилах машин зэрэг дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжийг ашиглах болов. Шуурхай хүргэлтийн салбарын тээвэрлэлт, шилжүүлэн ачих чадвар өдрөөс өдөрт нэмэгдэж, сүлжээний систем аажмаар сайжирч байна.
Хэмжээний хувьд Хятадын зах зээлийг тэнгис далай шиг нэлгэр уудам гэж зүйрлэж болдог. Хятад улс 2024 оны 01-р сараас 10-р сар хүртэл дэлхийн хамгийн том онлайн жижиглэн худалдааны зах зээл байсаар байна. Танзани улсын Акрос компанийн маркетингийн менежер Жексон Жоэл:
- Хятадын асар том зах зээлд нэвтэрсэн цагт бидний бизнес баталгаатай болно гэж хэлж байв.
10 сая: Шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл шинэ дээд цэгтээ хүрэв
2024 оны 11-р сарын 14-ний байдлаар Хятад улсын жилийн шинэ эрчим хүчний автомашин үйлдвэрлэсэн хэмжээ дээд амжилт тогтоосон байна. 2015 оноос хойш Хятад улс шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалтаараа 9 жил дараалан дэлхийд тэргүүлж, 2023 онд түүний үйлдвэрлэл, борлуулалт дэлхийн нийт хэмжээний 60 гаруй хувийг эзэлсэн байна.
Эгнээ сольж гүйцэж түрүүлж буйн ард үйлдвэрлэлийн хүчирхэг чадавх байдаг. Шинэ эрчим хүчний машин угсрахад хэр хугацаа шаардагдах вэ. ВҮD Хiаомi үйлдвэрээс өгсөн хариулт нь "1 минут" гэж байлаа. Үйлдвэрийн маркийн цехэд робот гар нь хавтанг өргөн авч дамжуургын туузан дээр тавьдаг. Хавтанг цэвэрлэж, тосолсны дараа хөндлөвчний роботоор байрлуулж, зурах, тайрах, цоолох, фланц хийх зэрэг процессоор хэлбэржүүлдэг. Цоолборлогч машин нь минутанд 15 цохилт хийх боломжтой.
Энэ оны эхний хагаст Gееlу, Снаngаn, Sеrеѕ зэрэг Хятадын бие даасан авто машины брэндүүдийн судалгаа, хөгжлийн хөрөнгө оруулалт нь цэвэр ашгаас өндөр байв. ВҮD одоо ажлын өдөр бүр 32 патентын хүсэлт гаргаж, дунджаар 15 патентын зөвшөөрөл авч байна. Шинэ эрчим хүчний автомашинууд хурдацтай өсч байгаа нь Хятадын үйлдвэрлэл тасралтгүй шинэчлэгдэж байгаагийн тод илэрхийлэл гэж хэлж болно.
Их Британийн Finаnсiаl Тiмеѕ сонинд Хятад улс дэлхийн цахилгаан хөдөлгүүрт автомашины талаас илүү хувийг эзэмшдэг. Улмаар автомашины программ хангамж хөгжүүлэлт, гүйцэтгэлийг оновчтой болгох чиглэлээр тэргүүлэгч байр суурь эзэлдэг. Дэлхийн хэмжээнд нэлээд өрсөлдөх чадвартай гэсэн нийтлэл нийтэлжээ. АНУ-ын Тесла компани мөн Теслагийн Хятад дахь амжилт нь Хятадын ханган нийлүүлэлтийн сүлжээний амжилт бөгөөд Тесла болон Хятадын ханган нийлүүлэгчид салшгүй нэг цогц болсон гэж тодолжээ.
1.2 тэрбум гаруй киловатт: Олон улсын амлалтаа хугацаанаас нь 6 жилээр урьдчилан биелүүлжээ
Гүйжөү мужийн Чянь Шинаны Бү-И болон Мяо үндэстний өөртөө засах жөүгийн Шин-И хотын Жюйшань гудамжны Тянь-Э булангийн дээвэр дээрх фотоволтаик хавтангаас гаргасан цахилгаан эрчим хүчийг "фотовольтийн хуримтлал ба цэнэглэгч" нэгдсэн загвар цэнэглэх станцын эрчим хүч хадгалах батарейнд хуримтлуулж автомашины цэнэглэх станцын цахилгаан эрчим хүчний чухал эх үүсвэр болгодог.
Шинь-И хотын цахилгаан хангамжийн товчооны иж бүрэн багийн орлогч дарга Жүбө:
- Эдгээр фотоволтаик хавтангууд нь цагт 100 градусаас дээш эрчим хүч үйлдвэрлэх чадвартай бөгөөд эрчим хүч хадгалах батарейг гурван цагийн дотор бүрэн цэнэглэх боломжтой. 2024 оны 03-р сарын 15-нд ашиглалтад орсноос хойш хагас жил гаруйн хугацаанд тус цэнэглэгч станц 1932 автомашиныг цэнэглэж, олон автомашин эзэмшигчдэд сэргээгдэх эрчим хүчний ногоон байгууламж, тав тухыг шууд мэдрэх боломжийг олгосон гэж танилцууллаа.
Үндэсний эрчим хүчний хэрэг эрхлэх газрын тоо баримтаас үзвэл 07-р сарын эцсийн байдлаар Хятад улсын салхины эрчим хүч, нарны эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1 тэрбум 206 сая киловатт хүрч, цаг уурын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улс амласан зорилтоо 6 жил урьдчилан биелүүлсэн байна. 09-р сарын эцсийн байдлаар салхины болон нарны эрчим хүч үйлдвэрлэх шинэ хүчин чадал нь нийт шинэ эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлын 80 гаруй хувийг эзэлжээ.
Үндэсний эрчим хүчний газрын хэвлэлийн төлөөлөгч Жаншин:
- 2024 оны эхний гурван улиралд тус улсын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл 2.51 их наяд кВт.цагт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.9 хувиар нэмэгдэж, нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 35.5 хувийг эзлэв. Үүний дотор салхины болон нарны эрчим хүчний нийт хэмжээ 1,349 тэрбум кВт.цагт хүрсэн нь мөн үеийн гуравдугаар үйлдвэрлэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй үндсэндээ тэнцэж, тухайн үеийн хот, хөдөөгийн иргэдийн цахилгааны хэрэглээнээс давсан байна гэж танилцууллаа.
4.1 сая: 5G нь "Тосгон бүрд холбогдох" боломжийг олгов
12-р сарын 5-нд болсон 5G хэрэглээний цар хүрээний хөгжлийг дэмжих хурал дээр Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас мэдээлснээр: Одоогийн байдлаар Хятад улс 4.1 сая гаруй 5G суурь станц барьж ашиглалтад оруулсан бөгөөд 5G сүлжээг хөдөө орон нутагт тасралтгүй өргөжүүлж, “Mосгон бүрт 5G хамрах хүрээ”-г хэрэгжүүлжээ.
5G суурь станцын тоо нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчийн цар хүрээ өргөжиж, гар утасны интернетийн траффик хурдтай өсч байна. 10-р сарын эцсийн байдлаар гурван үндсэн харилцаа холбооны компани болон Хятадын радио, телевизийн гар утас хэрэглэгчдийн нийт тоо 1 тэрбум 789 саяд хүрч, үүнээс 5G гар утас хэрэглэгчдийн тоо 995 саяд хүрсэн нь өнгөрсөн оны эцсээс 173 саяар нэмэгдэж, гар утас хэрэглэгчдийн 55.6 хувийг эзэлсэн байна. 2024 оны эхний 10 сард гар утасны интернетийн нийт траффик 276.6 тэрбум ГБ-д хүрч, өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар өсөв.
Өнөөдөр 5G нь үндэсний эдийн засгийн 80 томоохон салбарт нэгдсэн бөгөөд нийт хэрэглэгдэх тохиолдлын тоо 100,000 давж, үйлдвэрлэл, амьдралын хэв маягийг эрс өөрчилжээ.
100,000 галт тэрэг: Хятад-Европын буухиа галт тэрэг шинэ дээд амжилт тогтоов
Орон нутгийн цагаар 12-р сарын 03-ны өглөөний 09:00 цагийн орчимд Хятадын Чүнчин хотоос Х8083 Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг Германы Дуйсбург хотод хүрч, галт тэргэнд ачигдсан электрон бүтээгдэхүүн болон өдөр тутмын хэрэглээний барааг Европын олон газарт тээвэрлэв. Одоогийн байдлаар Хятад-Европын буухиа галт тэрэгний үйл ажиллагааны хувьд шинэ дээд амжилт тогтоож буйн дээр нийт 100 мянган галт тэрэг хөдөлж, 11 сая гаруй стандарт чингэлэг ачаа тээвэрлэн, ачааны үнэ 420 тэрбум ам.доллар давсан байна.
Анхны галт тэрэг 2011 онд ашиглалтад орсноос хойш Хятад-Европ чиглэлийн буухиа хурд нэмэгдсээр, 10,000 галт тэрэг явуулахад шаардагдах хугацаа 90 сар хэрэглэдэг байснаас 6 сар болж богиноссон байна.
Жэжян мужийн И-Ү хотод өдөр бүр дунджаар Хятад-Европ чиглэлийн дөрвөн галт тэрэг ирж явдаг бөгөөд өдөр тутмын хэрэгцээ, цахилгаан хэрэгсэл, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, цахилгаан эрчим хүчний шинэ хэрэгсэл зэрэг Хятадад үйлдвэрлэсэн олон төрлийн бүтээгдэхүүнийг гадаадад экспортолдог.
2024 оны эхний 11 сард Хятад улсын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын нийт хэмжээ 39 триллион 790 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4,9 хувиар өссөн байна. Үүний дотор "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтад оролцож буй улс орнуудтай хийсэн импорт, экспортын нийт хэмжээ 18 триллион 740 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6 хувиар өсжээ.
Хятад-Европ чиглэлийн буухиа галт тэргээр дамжин олон улсын худалдаа улам хялбар болж хувирлаа.
