Ирина Шейк: Төгс эр хүн гэж үнэнч, зөв хүмүүжилтэй жентельмэнийг л хэлнэ
2015-12-28 18:21
Алдарт хосууд болох Ирина Шейк, Криштиано Роналдо нар салсан талаар хэвлэлүүд шуугиад удаж байна. Тэдний хоёр тийшээ болсон шалтгааныг хүмүүс өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байсан билээ.
Алдарт хосууд болох Ирина Шейк, Криштиано Роналдо нар салсан талаар хэвлэлүүд шуугиад удаж байна. Тэдний хоёр тийшээ болсон шалтгааныг хүмүүс өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байсан билээ. Тэгвэл бодит байдлыг үзэсгэлэнт загвар өмсөгч орос бүсгүй өөрөө Испанийн “Hola” сэтгүүлд ярьсан талаар “horom.mn”-д мэдээлжээ.

Ирина Шейк “Миний хувьд төгс эр хүн гэдэг бол үнэнч, шударга, зөв хүмүүжилтэй жентельмэнийг л хэлнэ. Тэд эмэгтэйчүүдтэй яаж харилцахаа маш сайн мэддэг. Харин хамтдаа байхдаа аз жаргал мэдрэхгүй байгаа тэр хүнд би итгэж найдаж чадахгүй. Ер нь тиймэрхүү хүмүүсийг эрчүүд гэж хэлэхэд хэцүү, хөвгүүн гэвэл илүү таарна.

Би төгс эр хүнээ олчихлоо гэж бодож явсан. Гэвч тийм биш байлаа. Нэг л биш хүний дэргэд ямар ч эмэгтэй нөмөр нөөлөг мэдрэхгүй, онцгүй байх нь ойлгомжтой” гэж Ирина Шейк ярьсан талаар дээрх сайтад мөн дурдсан байлаа.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
