solongonews
Аз жаргал таны хажууд байгаа, түүнд гараа сунгах л хэрэгтэй
2015-12-28 18:21
Аз жаргал гэж ер нь юу юм бэ? Өмнө нь та сайн бодож үзсэн үү? Харин миний хувьд аз жаргал гэдэг нь...
Агуулга:
Аз жаргал гэж юу вэ?
Аз жаргал ямар байдаг вэ?
Аз жаргалтай байцгаая
Аз жаргал гэж юу вэ?
Аз жаргал гэдэг нь мөч юм. Сайхан зүйлийг мэдрэх тэр мөч. Сэтгэл нэг л сайхан болоод юуг ч хийхэд бэлэн байх тэр мөч. Энэ бол аз жаргал. Тэр үл үзэгдэгч бөгөөд ихэнхи хүмүүс аз жаргалаа хайж явдаг. Харин тэд аз жаргал дэргэд нь байгааг харж чаддаггүй. Аз жаргалаа харалгүйгээр асуудлаа л түрүүлж хардаг. 
Гэтэл аз жаргал чинь танай гэр бүлд, ажил дээр, гэрт гээд таны амьдардаг бүх газарт тархсан байдаг. Тэгэхээр амьдрах нь өөрөө аз жаргал болж байгаа биз? Таны сэтгэл хөдлөл, хайр гээд бүгд. Энэ бол гайхалтай. Амьдрах хувьтай та, бид үнэхээр гайхалтай!
Аз жаргал ямар байдаг вэ?
Аз жаргал нь 2 төрлийнх байдаг. 
1. Эхнийх нь түр мэдрээд өнгөрөх аз жаргал. Жишээ нь онц авах, шагнуулах, үдэшлэг очиж амжих, дэлгүүрийн оочир бага байхыг харах гэх мэт... 
2. Маш удаан үргэлжлэх аз жаргал. Энэ нь амьдралын аз жаргал мөн бөгөөд бага насаа дурсаад хайр мэдрэх тэр мөч гэх мэт. Заримдаа бид энэ 2-р аз жаргалыг анзаардаггүй. Шинэхэн даашинз авах тэр аз жаргал эрүүл биетэй байх аз жаргалын хажууд юу ч биш юм.
Аз жаргалыг мэдэр
Сөрөг зүйлд анхаарлаа битгий хандуул. Сөрөг энерги цацдаг хүмүүсээс хол яв. Тэд зовлонгоо л ярина уу гэхээс танд аз жаргал авчирахгүй.
Өөрт байгаа зүйлдээ тодорхой хэмжээгээр сэтгэл хангалуун яв. Танд гэр бүл байна, найз нөхөд байна, дулаан орон гэр байна. Энэ чинь аз жаргал шүү дээ. Яг  одоо, тиймээ яг одоо дотны хүмүүсдээ халуун дулаан үгсийг хэлж хайртай гэдгээ хэлж мэдрүүлээрэй. 
Үл ойлголцлыг битгий бий болго. Ээжтэйгээ битгий муудалц, найз нөхөддөө мартагдахгүй муу үг бүү хэл. Битгий хашгир. Уур бухимдлын ихэнхи нь таны буруу л байдаг. Сайн сайхныг үргэлж төсөөлж аливаа зүйлд ухаалаг хандаж байгаарай. Асуудлыг аль болох тайван шийдэж сурвал хэн хэндээ ч амар байх болно. 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл