Арван сарын сүүлээр Хөххотод Хятад, Монголын анхдугаар экспо болж өндөрлөв. Экспоны хугацаанд Өвөр Монголын үзэсгэлэнгийн ордонд экологийн бүтээгдэхүүн, аж үйлдвэр, шинжлэх ухаан технологийн бүтээгдэхүүн, Монгол Улсын бараа бүтээгдэхүүн, аялал жуучлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн зэргийг борлуулж, олны анхаарлыг татаж, хүмүүс хол ойроос хүрэлцэн ирж, үзэсгэлэнгийн ордонд хүний хөлд даруулж байлаа.

Далайцэрэн
Монгол Улсын бараа бүтээгдэхүүний худалдааны захад олон хүмүүс цугларч, арьсан хувцас, ноолууран цамц, мөнгөн эдлэл, идээ ундааны зүйлсийг сонгон авч сонирхох хүмүүс олон байлаа. Олон павильон дунд Монгол Улсын “Их бодонч” компанийн борцны худалдааны павильонд олон худалдан авагчид цугларч, бизнес нь их сайн байлаа. Лангууны цаад талаас нэгэн залуу монгол хятад хэлээр ярьж борц худалдана.
Энэ монгол залуу бол Өвөр Монголын Аж Үйлдврийн Их Сургуульд барилгын инженерийн мэргэжлээр суралцаж байгаа гуравдугаар курсийн оюутан Далайцэрэн болно. Энэ удаагийн экспоны үеэр Далайцэрэнгийн аавын ажиллуулдаг компани мах махан бүтээгдэхүүнээр оролцож, тэрээр уг компанийн үйл ажиллагаанд орчуулагч хийж байгаа нь энэ байжээ. - 2010 онд Эрээн хотын Олон улсын хэлний сургуульд гурван жил хятад хэлний ангид суралцсан. 2013 онд сургуулиа төгсөж, Хөххотод ирж их сургуульд элсэн орсон юм. Аав минь Монгол Улсад мах борцны компанитай.
Энэ удаагийн хоёр улсын экпоны хүрээнд Монгол Улсаас ирж, мах борц борлуулж, би аавынхаа компанийн ажилд тусалж орчуулгын ажил хийсэн юм. Аавдаа маш их тус хүргэсэн гэж бодож байна. Далайцэрэн Монгол Улсын Улаанбаатар хотын уугуул. Арвандөрвөн настай байхдаа гадаад улсыг зорьж соёл сурлагын зам мөрийг хөөсөн тэрээр аль эрт хашир суусан төлөвтэй харагдаж байлаа.
- Анх Эрээн хотод суралцаж байхдаа гэр орон, нутаг усаа санадаг байсан. Сүүлдээ эндэх амьдралдаа нэлээд дассан болохоор Хөххотод ирээд их амархан дассан. Гадаадад суралцаж байгаа гэдэг утгаараа надад сайхан мэдрэмж төрдөг өө! Оюутан ахуйдаа олон сайхан найзтай болж, их олон зүйлийг мэдэж авдаг. Америк, Африк, Буриад, Шиньжян зэрэг олон газраас хүсэл зорилго нэгтэй хамт суралцаж байгаа олон улс орны сайхан найз нар минь байгаа. Энэ бүхэн миний хувьд азтай сайхан санагддаг. Бүх хичээл хятад хэлээр орж байгаа болохоор мэргэжлийн хичээлийн зарим агуулгыг ойлгоход хүндрэлтэй байдаг.
Барилгын мэргэжил гэж тоо томьёо олон хэрэглэгддэг болохоор маш хүнд. Зарим ойлгохгүй хичээлийн агуулгаа найз нараасаа асууж харилцан туслалцаж байдаг гэж байв. Сургуулиа амжилттай дүүргээд Монгол Улсдаа буцаж, барилгын компани байгуулан. Өөрөө хятад хэл мэддэг болохоор хятад компаниудтай хамтран ажиллах гэсэн хүсэл мөрөөдөлтэй гэж ярьж байсан Далайцэрэнд хичээл сурлагын өндөр амжилт хүсье.
