solongonews
Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тогтолцоо улам боловсронгуй болж байна
2024-12-31 11:01
Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тогтолцоо улам боловсронгуй болж байна

Сэтгүүлч 12-р сарын 30-нд Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос мэдээлснээр, 11-р сарын эцэс хүртэл, Хятадад 10,61 сая хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьжиргааны доод түвшний баталгааг хүлээн авч, 1,86 сая хөгжлийн бэрхшээлтэй иргэн ядуурлаас гаргах тусгай нөхвөр олсон байна. Хятад улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тогтолцоо улам боловсронгуй болж байгаа юм. 

Энэ оны эхний 11-р сарын байдлаар, Хятад улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хот, хөдөөгийн оршин суугчдын тэтгэврийн суурь даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулсан юм. Үүнд гачигдалтай хөгжлийн бэрхшээлтэй  11 сая 928 мянган иргэн амьжиргааны тэтгэмж авсан бол хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 16.19 сая хүн сувилахуйн тэтгэмж авсан байна. Мөн 11-р сарын эцэс гэхэд, 443 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн асрах үйлчилгээнд хамрагдсан байна. 

Хятад улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх нөхөн сэргээх үйлчилгээний чанар үр дүнтэй сайжирч, 8 сая 263 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн сэргээн эмчлүүлэх анхан шатны тусламж үйлчилгээ авсан бол 1 сая 466 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн туслах төхөөрөмж дасан зохицох үйлчилгээ авснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх сэргээн эмчлэх суурь үйлчилгээний хамрах хүрээ 85 хувийг давжээ. 

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гурван жилийн үйл ажиллагааны хөтөлбөр (2022-2024)” хэрэгжсэн гурван жилийн турш, хот суурины хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая 567 мянган ажлын байр шинээр бий болгож, 1 сая ажлын байр шинээр бий болгох төлөвлөгөөг давуулан биелүүлсэн байна. 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл