Америк дэглэм
2015-12-28 18:21
Бидний ээлжит турах дэглэмийн дараагийнх бол Америк дэглэм юм. Та турахыг хүсэж байгаа бол энэхүү маш энгийн дэглэмийг бариад үзээрэй. Гэхдээ үр дүн удаан гарна.
Энэхүү дэглэмийн дүрэм бол:
-Биеийг шингэнээр дутаахгүй байх
-Өглөө цадталаа заавал идэж байх
-Эрүүл биш өөх тосноос татгалзах
Энэхүү дэглэмд хүнсийг хориглодоггүй бөгөөд амттан, пиво, нарийн боов гээд хүссэнээрээ хэрэглэж болно. Дэглэмийн үр дүн 3 хоногт гарахгүй, 2-3 долоо хоногт гарна.
Нэг өдрийг ойролцоогоор бодвол:
-400г ногоо
-300г жимс
-50г талх
-250г сүүн бүтээгдэхүүн
-100г өөхгүй мах
Мөн анхаарах зүйлс бол:
-Орой 17 цагаас хойш хоол идэхгүй бөгөөд түүнээс өмнө хангаллтай идэж байх
-Бүхэл өдрийн турш ус сайн уухж байх. Шингэн сайн хэрэглэх нь биеийг цэвэршүүлж цусны эргэлт сайжруулна
-Хэрэв та тослог зүйл идсэн бол заавал нэг ширхэг жимс идэж байгаарй
-Өдрийн турш сайн идэх хэрэгтэй
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
