"Намрын салхитай хамт одсон аз жаргал минь" 2-р хэсэг
2015-12-28 18:21
ЮУ БОЛСОН ЮМ МЭДЭХГҮЙ, ЮУ Ч САНАХГҮЙ байлаа...
Нүдээ анин дээш харан хэвтхэд гэнэт дулаахан мэдрэмж хүзүүнд минь мэдрэгдлээ. Түүний гар хүзүүг минь илж байж л дээ.
Өөрийн эрхгүй уруул минь түүний уруулыг хүсэж, бас халуун цээжинд нь наалдан дулаацахыг хүсэж байлаа. Үнсэх тусам илүү шуналтайгаар бас удаанаар үнсэж, чангаас чанга тэвэрж байв.
Хайрладаг хүнээ үнсэх тийм сайхан байдаг гэж ер бодоогүй байсан. Үнсэлт бүр нь халуухан болж эхэлж бас энгэр цээжийг минь таалж гарлаа,тэр үед би Түүний надад өмнө нь согтуудаа хэлж байсан үгийг эргэн саналаа "Би чамаас бусад охидоос хүсдэг зүйлээ хэзээ ч хүсэж байгаагүй. Чи надаас дүү болохоор би чамайг маш их хайрладаг бас би чамайг дүү шигээ хайрладаг болохоор чамд хичнээн татагдаж сайн болсон ч түрүүлж сэтгэлээ илчилж, түрүүлж үнсэж чадаагүй" .Харин тэр үед би өөрийнхөө бүр мөсөн удирдлагийг алдсан байв. Зүгээр л юу ч санахгүй, бүр орон гаран ч байхгүй... ЮУ БОЛСОН ЮМ МЭДЭХГҮЙ, ЮУ Ч САНАХГҮЙ байлаа...
Нүдээ нээхдээ цагруу яаран хархад шөнийн 2 цаг болжээ. Тэмка гарнаас минь чанга атгачихсан бас харц нь их л нухацтай болсон байлаа. Юу болоод өнгөрөнийг асуух ч сөхөө байсангүй утсаа хартал ЭЭЖ- 20 удаа залгажээ.Дотроо:
- Ээ, бурхан минь. Би ч ингээд өнгөрж дээ гэж бодсон ч Тэмкагийн хажууд байгаагаа бодход сайхан санагдаж байлаа.
Орцны минь үүдэнд ирэхдээ тэр:
- Нойр чинь хүрэхгүй бол мсж бичээрэй.
- Утсаа хураалгачихгүй бол бичнээ. гэж хариуд нь хэлээд уруул дээр нь бас л шуналтайгаар үнсээд орцруугаа гүйн орлоо.
Хаалгаа төвөггүй онгойлгон орход бүх гэрэл унтраастай, тас харанхуй байхыг хараад сэтгэл тайвшиирхад ээж гэнэт урдаас аймшигтай царайлан гарч ирлээ.
- 10с ирнэ гэчихээд өдийг хүртэл юу хийж яваад ирдэг хүүхэд вэ? Чи ягаад намайг боддоггүй юм бэ? гэж хийсэн зүйлдээ гэмштэл хэллээ. Ийн баахан үглэж байгаад өрөөлүүгээ явчихав, хэлсэн үгнээс нь талыг нь л ойлголоо. Толгой өвдсөн хэвээр байв.
Хувцасаа тайлах гэтэл гуя хэсгээр хүндүүрлэн өвдөхийг сая л анзаарлаа, ХӨХӨРЧИХӨЖ!!!!!!
эхэндээ ягаад гэдгийг нь бодоод олсонгүй. Маш их ядарсан байсан тул түүний талаар бодох ч сөхөөгүй унтаад өгөв. Өглөө 9 гэж сэрлээ, толгой өмнөхөөсөө илүү өвдөж байлаа, бас ам цангаж, дотор муухай оригин, хамаг бие хүндүүрлэн өвдөж байв.
Хамгийн түрүүнд босж ус уугаад дараа нь тольруу яарлаа, хамаг биеээ шинжин хархад хүзүүн дээр шимчихжээ... Өө бурхан минь, энэ гар яачих нь энэ вэ. Би шөнө зодоон хийсэн юм байхдаа гэж гайхан баахан зогсов. Гэвч бие засахад нэг л хүндрэлтэй, яг тэр мөчид л шөнө юу болоод өнгөрсөнийг би ойлгосон юм.
Юу болоод өнгөрсөнийг санахыг хичээн баахан л толгойгоо гашилгаж эхэллээ. Гэвч бүдэг бадаг ч байдаггүйшүү. Тэр өдөржингөө гэртээ өнжилөө. Алхахад, суухад, бие засхад хүндрэлтэй байсан тул ойлгомжтой байлаа. Гэвч би итгэхийг хүссэнгүй. Миний хайртай гээд байсан залуу бүр огт холбоогүй нэг хонолоо. Тэмкагийн төрсөн дүү нь надаас 1-ээр ах. Би дүүтэй нь танилцаад тийм ч их удаагүй болов ч бараг Тэмка бид 2 байдгаас ч илүү дотно байдаг байлаа.
Тэр намайг хайраа гэж дуудах нь ягаад ч юм надад эвгүй санагддаггүй, харин эсрэгээрээ таатай бас дотно санагддаг байсан тул би эсэргүүцдэггүй байсан юм. Харин тэр шөнийн явдлаас хойш намайг тэгж дуудхад нь уур хүрж эхэллээ. Гэхдээ энэ түүний буруу биш шүү дээ.
Би түүнд маш их итгэдэг, бас дассан... Тийм болхоор худал ярьж түүнийг алдахыг хүссэнгүй. Түүнд бүх үнэнийг хэлхийг хүссэн боловч яаж гэдгээ мэдсэнгүй. Хэлэх үгээ бодон, хэд хэдэн удаа мессиж бичих гэж оролдлоо. Тэгээд эцэст нь: " Би чамд нэг зүйл хэлэхийг хүсэж байна, гэхдээ чи энийг сонсоод надтай дахин харьцах үгүйг чинь би сайн мэдэхгүй байна" гээд л бүхнийг тоочиж гарлаа.
Би үнэхээр гэмшиж, хэцүү байлаа харин, түүнд тийм хүндээр тусаагүй бололтой гэмээр тайван байв. Гэхдээ тэр дотроо галзуурах шахаж байгааг би мэдэж байлаа. Хоёр өдөр өнгөрсөн ч Тэмкагаас сураг ч байдаггүйшүү... Зөвхөн дүү нь л надруу залгаж, надад санаа тайвьж байлаа. Тэмкагийн дүүг Тэмүгэ гэдэг юм, би магадгүй түүний нэрэнд нь дурласан байх л даа. Учир нь би отгон хүүдээ яг ийм нэр өгнө гэж багаасаа хүсэж ирсэн билээ. Ядаж Тэмүгэтэй холбоотой байгаадаа баяртай байлаа.
Би л ганцаараа дэмий шаналаад байгаа болохоос өөр хэн ч шаналаагүй байхаа... Ийм бодол тархийг минь эзэлж байлаа. Хамааралгүй юм шиг жүжиглэх гэж оролдсон ч огт амжилтгүй болж байв. Надад инээхэд ч хүрэл хүндрэлтэй байлаа. Урд нь хичнээн гунигтай байсан ч түүнийгээ нуун хааж дөнгөдөг байсан сан. Харин энэ удаа өөр, энэ зовлон надад хэтэрхий ахдаж байгаа мэт санагдаж, харсан хүн болгон яагаад гунигтай байгаа талаар минь асууж шалж байгаа нь надад огт таалагдахгүй байлаа.
Яахаа мэдэхгүй байхад минь Тэмүгэ л надад хань болж байв, хааяа нэг уулзаж, уулзаагүй үедээ байнга утсаар ярьж холбоотой байдаг байлаа, энэ нь намайг Тэмкаг бодох завгүй байлгадаг байсан тул би бага багаар тэр явдлыг мартаж эхэллээ. 12 сарын дундуур төрсөн өдөр минь болох дөхсөн байсан тул би бөөн баяр хөөр болсон хүн байж байтал, утас дугарлаа. Хархад танил дугаар хирнээ хэн гэдгийг нь санасангүй.
Аваад хоолойг нь сонсох тэр мөчид зүрх зүсэгдэх шиг болж хоолой гарсангүй. Ор сураггүй таг болсон Тэмка байх нь тэр. "Энэ одоо яах гэж байгаа юм бол?, ягаад одоо гэж? Надад юу хэлэх гэсэн юм бол? Надаас юу хүснэ вэ?" ийм бодлууд толгойд минь цувран орж ирж байлаа. Сандран юу хэлэхээ мэдэхгүй дэмий л ярихыг нь хүлээн зогслоо.
- Сайн уу? Удаан холбоогүй байсанд намайг үнэхээр уучлаарай гэх дотно хоолой миний нулимсыг урсгаж дөнгөв. Бүлээн нулимс хацар даган урсахад би бас л юу ч дугарсангүй цааш юу хэлэхийг нь сонсохыг хичээн чимээгүйхэн хүлээв.
- Сургуулийн чинь гадаа байна, чи гараад ирээч. гэх нь тэр.
Дотор пал хийгээд явчихав. Яахаа мэдэхгүй болж, юу ч хэлэхгүй чимээгүй байсан чигээрэй л байлаа.
УЯНГАА гэж яг ард дугарав. Хэн гэдгийг нь би мэдсэн тул эргэж харж зүрхэлсэнгүй, чигээрээ алхах гэтэл гараас минь татаад тэврэх гэхэд нь би түлхэж нүдрүү нь ч эгцэлж харахыг хүссэнгүй.
Цамцнаас нь зууран бушуухан л сургуулиас гаргахын түүс болов. Учир нь сургууль дээр драм тавихыг хүссэнгүй бас Тэмүгээг мэдээсэй гэж огтхон ч хүссэнгүй. Энэ сургуульд Тэмүгэгийг найзууд олон байдаг тул тэд нарт ч харагдахыг хүссэнгүй.
Тэр уучихаж, согтхоороо л намайг санадаг зан нь өөрчилөгдөөгүй байх шив...
Яг энэ мөчид гадаа цас бударж байлаа.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
