solongonews
Хятад улс 5.2 сая гаруй шинжлэх ухаан, технологийн сайн дурын ажилтантай
2025-03-04 11:42
Хятад улс 5.2 сая гаруй шинжлэх ухаан, технологийн сайн дурын ажилтантай.

Хятадын Шинжлэх ухаан, технологийн нийгэмлэгээс 03-ны өдөр зохион байгуулсан 2025 оны Лэй Фэнгийн шинжлэх ухаан технологийн сайн дурынхны үйлчилгээний долоо хоногоос мэдээлснээр,Хятад улс шинжлэх ухаан, технологийн сайн дурын үйлчилгээний платформд бүртгэлтэй 5.2 сая гаруй ажилтантай болжээ.Мөн шинжлэх ухаан, технологийн сайн дурын 110 мянга гаруй баг байдаг бөгөөд жил бүр 300 мянга гаруй удаа үйл ажиллагаа явуулдаг нь шинжлэх ухаан, технологийн сайн дурын үйлчилгээний орчин үеийн үнэ цэнэ, эрч хүчийг харуулж чадсан байна.

Сүүлийн жилүүдэд Хятад улсын шинжлэх ухаан,технологийн сайн дурын үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж,шинжлэх ухаан, технологийн зөвлөгөө, технологийн мэдлэг сурталчлах, шинжлэх ухааны боловсрол,үнэ төлбөргүй эмчилгээ,нийгмийн үйлчилгээ зэрэг салбарт идэвхтэй оролцож, ардын амьжиргааны түвшнийг дээшлүүлэн, нийгмийн эв найрамдлыг дэмжих чухал хүчин болж хөгжсөн юм.

Зохиогч: ВЭНЬ ЖИНХУА
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл