Хятадын Ардын банкны албаны хүн 12 дугаар сарын 15-нд мэдээлэхдээ: - Хятад улс Европын хөгжлийн банканд нэгдэн орох нь "Нэг бүс нэг зам" санаачилга болон Европын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний уялдаа холбоог ахиулж, Хятадын талын Европын хөгжлийн банктай Төв, Зүүн Европ, Газрын дундад тэнгисийн зүүн болон өмнөд нутаг, тэрчлэн Төв Азийн бүс нутагтай олон төрлийн төсөл, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа явуулахад өргөн уудам орон зайг хангах болно гэжээ.
Хятад улс Европын хөгжлийн банканд нэгдэн орох нь талуудын ашиг сонирхолд нийцэж, харилцан ашигтай хамт хөгжих сонголт болох юм. Хятад улс тус банкны гишүүн болсны дараа, гишүүн орны үүргээ нухацтай биелүүлж, тус банкны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох бөгөөд тус банк болон бусад гишүүн орнуудтай туршлага солилцон, нэгдсэн хөрөнгө оруулалт, хөгжлийн туслалцаа үзүүлэх зэрэг салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх болно гэсэн байна.
Хятадын Ардын банкнаас мэдээлснээр, Хятад улс зээлийн бус гишүүн орны хувиар Европын хөгжлийн банканд нэгдэн орно, тус банк Хятадад ажил явуулахгүй. Харин Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон санхүүгийн байгууллага тус банктай зээлийн гишүүн оронтой төсөл, санхүүгийн хамтын ажиллагаа өрнүүлж болно. Европын хөгжлийн банкийг байгуулж байгаа нь Төв, Зүүн Европын орнуудын эдийн засгийн хөгжилд туслалцаа үзүүлэх зорилготой юм.

